Төгрөг цаас болох замд Монгол банк хаалт хийсэн үү

olloo_mn_1404958013_indexСүүлийн жил гарангийн хугацаанд монгол төгрөгийн ханш унаж, гадаад валютын ханш тогтмол өссөөр байна. Гэтэл төгрөгийн ханш унагахгүй байх аргыг Монголбанк тийм ч дорвитой шийдвэрлэхгүй байгаа нь илт.

Эдийн засаг хямарсан, гадаад валют орж ирэх нь багассан гэсэн үгээр ам таглах алчуур болгочихоод санаа амар яваа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал чухам юу хийж байна вэ? Ер нь Монголын зах зээл, төгрөгийн бодлогыг барьж байх ёстой Монголбанк гадаад валют тэр тусмаа ам.долларт аль эрт гараа өргөөд буугаад өгчихсөн гэж болно.

Гэтэл зарим нэг албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хамаатан садангууд гадаад валютын ченж нар тийм дээ гадаад валютын үнийн хөөрөгдлийг дэврээж, хазааргүй орхисон. Нэг ёсондоо Монголбанк дотоод сүлжээтэй, мөнгө угаах машин болсон гэж ярих нь бас бий.

Өнөөдөр ам.долларын ханш 2000 төгрөг давчихлаа. Гэтэл энэ тал дээр Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа ажил гэж байна уу Н.Золжаргал ерөнхийлөгч өө. Эдийн засгаа барьж чадахгүй байгаа эрхзүйн чадамжгүй бол эртхэн зайгаа тавьж чаддаг нэгэнд өгвөл хазааргүй ам.долларыг хазаарлах нэгэн гарч ирэх ч юм бил үү.

 

Эх сурвалж: FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих