Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн оюутнууд химийн хоронд хорджээ
Сүхбаатар аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг оюутнууд химийн бодист хордсон байна. Цагдаагийн байгууллагад “МСҮТ-д сурдаг Ц. М /эмэгтэй, 15 настай/ сургуулийнхаа байранд химийн бодист хордсон байна” гэсэн мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад “Натри гидрогсид” гэх химийн бодис олсон МСҮТ-ийн хоёр оюутан химийн багшдаа үзүүлэхээр авч хичээлдээ очин, тоглож байгаад санамсаргүй асгаж хордсон ажээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраас 1.002 хувийн тархалттай байна гэж мэдэгджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Химийн бодист хордсон сурагчид эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Эх сурвалж FACT.MN
URL: