УИХ-ын гишүүн Г.Уянгын хүсэл биелэж Ерөнхий сайдыг огцруулах бичгээ өргөн барилаа
Өнгөрсөн хавраас эхлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулах ажлыг УИХ-ын гишүүн Г.Уянга хийх болсон. Тэрээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсон өдрөөс эхлэн огцруулна гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүний санаачилгад С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү нарын гишүүд нэгдээд байсан ч гишүүдийн тоо 19 хүрээгүй учир тогтоолын төслийг өргөн барих боломжгүй байсан юм.
Тэгвэл өнөөдөр түүний Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг дэмжиж 19 гишүүн нэгдсэн бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянга дөнгөж сая Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьсан байна.
Эх сурьалж www.bolod.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
УА гэж ЖЕНКО-н амь мултрах сүүлчийн оролдлого
Уянга сэтгүүлч одоо боль улс орноо бодвол яадаг юм 6сарын дотор юу олж долоох гээд ЗГ-г тараах гээд байгаа юм та нар хохирохгүй улс эх орон ард түмэн хохирч байна.Сонгуулийн шоу хийж байгаа юм бол үүнээс өөр зүйлээр хий !!!цаана чинь шийдэгдээгүй өчнөөн асуудал байна.олны дотор ор газар гишгэж үз тэнгэрээс хараад олохгүй зүйлийг олж харж мэдэр улс төрчдөө