Үүдэн хоймрын зайд улстөр хийхээ болиоч ээ Д.Ганхуяг гишүүн ээ
Боловсрол, бэл бэнчин гээд ангийнхан дундаа суудал дор борви нуглахгүй энэ эрхэм баянзүрхчүүдийг УИХ-д гурвантаа төлөөлөөд буй. Өөрийнх нь “Бридж” групп ч тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр тэрээр мэргэшсэн гэж болох парламентч хэдий ч бодлогын чанартай томоохон зүйл хийгээгүй гэдгийг бүгд мэднэ. Өнөөх л нам бүлэглэл, фракцийн дохио зангаагаар Төр түшилцэж ирсэн гэдэгтэй маргах хүн олонгүй байж таарна. Мэдээжийн хэрэг хууль санаачлах баг, төрөл бүрийн ажлын хэсэгт ажиллахаас эхлээд УИХ-ын гишүүний өдөр тутмын ажлыг л гүйцэтгэж ирсэн нэгэн. Манай Төрийн түшээдэд байдаг нэг том алдаа ч түүнд мөн бий. Манай түшээд улс үндэстний хэмжээний бодлого, алсыг хараалсан шийдвэр гаргана гэж байдаггүй. Ерөөсөө л хувь улстөрчийн зүгээс сонгогчдод таалагдах богинын улстөр хийдэг нь хэзээ ч уучлашгүй алдаа юм. Ийм том алдааг давтагдчын нэг нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг мөн. Хамгийн сонгодог жишээ бол Д.Ганхуяг гишүүн Оюутолгойн гэрээг алдаатай буруу хэмээн гарын үсэг цуглуулж байсан хүн.
URL: