Өндөр гэгээн Занабазарын “Ногоон дарь эх” алдагджээ

Энэ сарын 26-ны өдөр Өндөр гэгээний Ногоон дарь эх бүтээлийг хулгайлсан хэрэг гарчээ. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдэд залсан энэ бүтээлийг хулгайлж буй тохиолдол ганц энэ биш юм байна. Эх сурвалжид мэдээлснээр түүнийг хулгайлсан гурав дахь тохиолдол нь энэ аж. Өмнө нь тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б 2006 онд уг бурхныг хулгайлаад дуурайлган хийлгэж, хуурамчийг нь хийдэд залсан байсан нь илэрч ял шийтгэгджээ.

Тэрээр хулгайлсан бурханаа тогтоол усанд нуусан байсан аж. Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2008 оны өвөл “Хожиндой” хочит С.Батжаргал, Я.Мөнхбат, С.Пүрэвбав нар Баруун Чойрын хийдийн манаач С-т буу тулган, хөгшин эхтэй нь хүлж орхиод гэрээс нь болон хийдээс эд зүйл хулгайлан зугтсан байдаг. Өнгөрсөн хавар Эрдэнэзуу хийдийн Далай ламын сүмд гэмт этгээдүүд халдаж, Өндөр Гэгээн Занабазарын урласан түүх соёлын хосгүй үнэт Ганданзуу бүтээлийг нь хятадуудын захиалгаар хулгайлах гэж байгаад баригдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих