“Фамили” саунд удаа дараа бусдын биеийг үнэлэх хэрэг гарч байна
Манай улсад мөнгө олох зорилгоор биеэ үнэлэх, бусдын биеийг хүчээр үнэлүүлэхэд татан оролцуулах, зохион байгуулах, орон байраар хангах зэргийг хуулийн дагуу хатуу хориглодог. Гэвч биеэ үнэлэлтийн хэлбэр өөрчлөгдөж ил биш далд болсоор удаж байна.
Ихэнхдээ зочид буудал, саун массажны газар биеэ үнэлэх явдал цэцэглэж байгаа юм.
Баянгол дүүргийн тавдугаар хороонд “Фамили” саунд бусдын биеийг хүчээр үнэлүүлж байна гэсэн дуудлага энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд суух 28 настай эмэгтэй бусдыг биеийг үнэлүүлж байсныг цагдаагийн байгууллага шалгахаар болсон байна. Өнгөрсөн оны есдүгээр сард “Фамили” саунд бусдын биеийг үнэлж байсан хэргийг илрүүлж байсан ч дахин уг хэрэг давтан гарах болжээ.
Т.Буянаа
URL: