ЖИРГЭЭ: Борлуултын орлогын 10 хувийн буцаан олголт бол сугалаа гэж “чихэр” үзүүлээд хуурагдаж байгаа дээрэм гэнэ

943834_1669764773302826_3160369631543269231_n (1)

Борлуултын орлогын 10 хувийн буцаан олголт бол сугалаа гэж “чихэр” үзүүлээд хуурагдаж байгаа дээрэм гэнэ

Шинэ он гарсаар Их хурлаас баталсан “ Нэмүү өртгийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлж байх юм даа. Өнгөрсөн наадмын өмнө баталсан энэхүү хуулийн талаар огтоос мэдлэггүй байсан ард олныг “100 саяын сугалаанд хожиж” худалдаж авсан барааныхаа үнийн 2 хувийг буцааж авахтун! гэж мундаг л рекламанд дагаж намираад элгэдүүлэн уналаа.
Хуулийн талаар тодорхой ойлголтгүй байсан хүмүүсийн хувьд татварын байцаагч нар орж ирээд кассын машин худалдаж ав гэсэн тулган шаардалт хийсэн нь тухайн хуулийн талаар жаахан юм олж мэдэх хэрэгтэй гэсэн анхааруулга боллоо.
За яахав бүх л юм бүртгэлтэй, орой болгон интернеттэй нь залхууралгүй тасалбар бүрийн олон оронтой тоог шивдэг ажилтай болж хожих нь маш худлаа сугалаанд оролцож, номтой юм номоороо байгаа гэж бодоход кассын аппаратыг нь зарах монополь эрхтэй 17 байгууллага байдаг, дундаж үнэ нь 300,0-350,0 мянган төгрөг гэнэ дээ. Дээр нь програм гэж кассын машинтайгаа адилхан үнэтэй нэг зүйл заавал авах юм байна.

Бар кодтой тасалбар хэвлэж өгөх юм байх. Борлуулалтын орлого нь жилийн 10,0 саяаас дээш байх юм бол иргэн, байгууллага бүгд л энэ татварыг төлөх юм байх. Бодоод үзэхээр сарын 850,0 мянган төгрөг /425,0 ам доллар/-ний борлуулалт хийдэггүй бизнес эрхлэгч гэж хаа байхав. Гудамжинд нүүрс түлээ борлуулдаг хүмүүс ч энэ зэргийн орлого хийчихдэг.

Энэ “Нэмүү өртгийн татвар” гэгчид тухайн бараа үйлчилгээний зардал ердөөсөө хамаарахгүй, чи борлуулалт л хийсэн бол 10 хувийн татвар төлөх ёстой гээд хуульчилаад заачихсан байдаг нь шууд хутга тулгасан “мафийн татвар” гэгчийг санагдуулж байна.
Жижиг хүнсний дэлгүүрүүд талхыг 1050-аас 1100 төгрөгний хооронд худалдан авч 1200 төгрөгөөр борлуулж байгаа. Гэтэл 1200 төгрөгөөр борлуулсан талхны үнийн 10 хувь буюу 120 төгрөгийг нь шууд татвар нэрээр булааж авахаар тэр дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс яаж амьдрах юм бэ?! Талхныхаа үнийг дийлэхгүй таллаж авч байгаа ард түмэнд мөн хэцүү еэ. Эндээс харахаар гурил нийлүүлж байгаа компани гурилдаа 10 хувийн борлуулалтын татвар төлнө, талхны үйлдвэр талхны үнийхээ 10 хувийн татвар төлнө /энд бусад төрлийн албан татварыг тооцохгүйгээр шүү/ дараа нь жижиглэн худалдааны дэлгүүр мөн 10 хувийн татвар төлнө, худалдан авагч чи бас төлнө. Бүгд 10 хувиа олон дахин төлөх нь. Массын толгой ёо ёо гэж эргэмээр хуулиар хамгаалагдсан дээрэм засаг бодон олжээ.

Худалдаж аваад идэж байгаа хүн давхардсан тоогоор дөрөв дахин “нэмүү өртгийн татвар” төлж байж булан талх олж идэж байна л даа ухаандаа.

ДМ


URL:

Нэр: ХХХ Огноо: 18 January 2016

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ ГЭХЭЭСЭЭ КОМУНИЗМ МАЯГЫН ЭСВЭЛ ХААНТ ЗАСГИЙН БАЙГУУЛАЛТ АМЬДАРЧ БАЙНА УУ ДАА ГЭМЭЭР САНАГДАНА. ГИШҮҮД НЬ ВАНГУУД ШИГ …

Нэр: Zoshin Огноо: 18 January 2016

Songuuliin Songoltoo zov hiihiig uhaaruulj bna.

Сэтгэгдэл бичих