Иранд авсан хоригоо цуцлах тухай зарлигт Обама гарын үсэг зурав

1453005173569b1975d8f93ВАШИНГТОН. /TASS/. Иранд авсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зуржээ. Цагаан ордноос мэдээлснээр, ийм шийдвэрийг Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнх нь тухай гэрээг хэрэгжүүлэх урьдчилсан үүргээ биелүүлсэнтэй холбоотойгоор гаргасан байна.

“Иран улс үүргээ биелүүлж байгаа эсэхийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ шалгасан бөгөөд энэ нь тус улсын цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад томоохон ахиц дэвшил болсон” гэж Обама Конгресст хүргүүлсэн илгээлтэйй онцлон дурджээ. Үүнтэй холбоотойгооор Иранд авсан хориг арга хэмжээний тухай Ерөнхийлөгчийн өмнөх хэд хэдэн зарлиг хүчингүй болж байгааг АНУ-ын төрийн тэргүүн мэдээлсэн байна. АНУ Ирантай байгуулсан гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу ийм алхам хийснийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Иран болон “зургаа”-гийн /НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн болон Герман/ хооронд 2015 оны долдугаар сард гэрээ байгуулсан билээ.

Д.Жаргал

 


URL:

Сэтгэгдэл бичих