УИХ-ын дарга аль нэгэн намын дарга байх ХЭЦҮҮ

ef87d0_78_x320УИХ-ын дарга аль нэг намын дарга байх нь дэмий юм аа. Сүүлдээ Хууль тогтоох дээд байгууллагын танхим намуудын хэрүүлийн талбар болчихлоо. Чуулганы хуралдаан эхлүүт л эрхэм дарга маань “тэр нам ингээд байх юм” хэмээн хов хутгаад л хэдэн гишүүдийнхээ дунд хэрүүл дэгдээчих юм. Уг нь Хууль тогтоох дээд байгууллагын танхимд нам намаараа талцаж хэрэлдэх гэж суудаггүй биз дээ. Улс орон, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдүүлэх гэж ард түмэн сонгосон хэдэн амьтад баймаар юм. Сүүлийн үед сонгууль дөхөж байгааг ч хэлэх үү АН, МАН “танай, манай” гэж хэрэлдэх нь бүр хэрээс хэтэрлээ. Уг нь АН, МАН адилхан л нэг тэрэгний дугуй биз дээ. Хэтэвч нэг, эрх ашиг нэг нөхөд талцаж хэрэлдээд байх нь бүр инээд хүрэм. Өөрсдийгөө мундаг харагдуулах гэсэн сүрхий хүмүүс чуулганы танхимд дүүрэн дүрэлзэж байна. Энэ галыг нь УИХ-ын дарга З.Энхболд мөн ч сайн өрдөх юм. Яг л “Гал дээр тос” гэдэг шиг. Ерөөсөө УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байх шал дэмий юм аа.


URL:

Сэтгэгдэл бичих