АН-ынхан Ерөнхий сайдаа баяртай гэх үү
УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн гэрээг Дубайд үзэглэсэн Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл хэмээн УИХ-ын чуулганы үеэр мэдэгдэж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Тэгвэл аль найм, есдүгээр сараас яригдсан түүний эрчимтэй эхлүүлсэн их хурлын гарын үсэг цуглуулах ажил тун амжилттай яваа гэнэ. Учир нь, олонд гарын үгсээ зурсан гэж мэдэгдсэн Ж.Энхбаяр нарын 17 гишүүн дээр хоёр нэмэгдэж, 19 болсон гэнэ гэх бор шувуу саарал ордонд жиргэж эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нууцлагдмал байгаа хоёр хүн нь Х.Баттулга, Н.Алтанхуяг нар гэх мэдээлэл хөвөрч буй. Энэ нь, сүүлийн үед өрнөж буй улс төрийн далд тэмцлийн идээ бээр хагарч, Ерөнхий сайдыг тойрох бус дайраад гарах нь гэсэн зураглалыг харуулж байна гэх улстөр судлаачдын үг ч ортой мэт.
Нөгөөтэйгүүр, АН-ынхан бодлогын зөвлөлийн хурлаа яаралтай зарласан нь үүнийг ч нотлох мэт. Тэд энэ Засгийн газрыг огрцуулахгүй, ажлыг нь хийлгэнэ хэмээн гишүүдийнхээ өмнө тангарагласан. Тиймдээ ч, Ерөнхий сайдыг огрцуулах асуудал дахин хөндөгдөөд зогсохгүй, 19 гишүүн гарын үсэг зурж, их хурлаар авч хэлэлцэх нөхцөл бүрдсэн нь тэднийг түргэн авахуулсаныг илтгэх мэт. Ямартай ч, үндэснийхээ эрх ашгийг уландаа гишгэсэн хэмээн олноос багагүй эрүүний шөл уусан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн суудал ирэх долоо хоногт ганхах уу эсвэл бэхэлгээтэй болох эсэх нь АН-ын бодлогын зөвлөлийн хурлаас шийдэгдэх нь.
newscom.mn
URL: