Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол нэмэгджээ

нийгэмМонголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд өнгөрсөн жил ажлаас үндэслэлгүй халсан гэдэг гомдол их иржээ. Тэр дундаа сүү, кетчуп, ноос ноолуур, блок, тоосгоны үйлдвэрийн ажилтнууд дотроо үйлдвэрчний эвлэл байгуулж, эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө ажлаас нь халсан гэнэ.

Хууль бусаар ийнхүү ажлаас халагдсан 219 хүн нийгмийн хамгааллын асуудлаар зөвлөгөө авахаар ханджээ.

2015 онд ийнхүү МҮЭХ-нд ирсэн ажлаас үндэслэлгүй халагдсан, цалин хөлсөө авч чадахгүй байна гэх гомдол өмнөх онуудаас 10-30 хувиар нэмэгдсэн мэдээ гараад байгаа аж.

Ажлаас үндэслэлгүй халагдсан – 973 хүн

Цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн, илүү цаг, ээлжийн амралтын мөнгө, нэмэгдэл бодоогүй – 704 хүн

Хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж хамтын маргаан үүсгэсэн, ажил хаялт зохион байгуулсан 211 хүн ханджээ.

Ажлаас үндэслэлгүй халах зөрчил дэлгүүр, супермаркет, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагад зонхилжээ. Харин цалин хөлстэй холбоотой зөрчил уул уурхай, барилгын салбарт гол төлөв гарч байгаа гэнэ.

М.Галт


URL:

Сэтгэгдэл бичих