Талийгаач болсон МАХН-ын ”сvнс” Тєрийн ордноор эргэлдэнэ
Яагаад ч юм 800 гаруй нєхєр нийлээд МАХН-ын амийг таслаад оршуулчихсан. Харин хойдхийг нь сайн базаагаагvй юм болов уу даа, эсвэл дутуу гvйцэтгэсэн ч юм болов уу, хийморь нь доройтсон Ерєнхийлєгч асан Н.Энхбаярын биед ад зэтгэр шvглэж, улмаар Ц.Шинэбаяр, Н.Удвал, С.Молор-Эрдэнэ нарын биед шингэлээ. Тэгэхдээ энэ нь их сонин “сvнс” юм. Ерєнхийдєє Монголын ард тvмний биед оршчихож магадгvйгээр тэнvvчилж эхэллээ.
Юутай ч эхний ээлжинд эзэмдэж болох байх гэсэн хар санааны vvднээс залуусын биед халдаад буй. Энэ сарын эхээр Сонгинохайрхан дvvрэгт vvрээ байгуулж, чамгvй дэмжигчдийг цуглуулж чадсан МАХН-ын тvр хорооныхон єнгєрсєн долоо хоногт бvр “сvнс”-эндээ хєтлєгдєн хєдєє рvv тэнvvчилсэн. МАХН-даа vлдэнэ хэмээн “сvнс”-эндээ хэтэрхий их эзэмдvvлсэн УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр болон бараг тэр чигээрээ харагдах биегvй болсон “сvнс” С.Молор-Эрдэнийн хамт Дорнодын тєвєєр нэг харагдах, харагдахгvйтэй тэнvvчлээд ирлээ.
МАХН-ын амины vргэлжлэл гэж болох тэд Дорнодын тєвд МАХН-ын vvрийг байгуулаад тун ч амжилттай яваад ирсэн гэж єєрсдєє хоёрч мэдvvлсэн. Харин Н.Энхбаярын телевизээр харж байхад Ц.Шинэбаяр нутгийн уугууль иргэдэд “сvнс” биш гэдгээ сайн тайлбарлаж, нэлээд итгэлтэйгээр ”Та нар МАХН-даа vлдвэл vлд, МАН-аа дагаад явбал яв” хэмээн ирэх сонгуулиа ч тєсєєлєх сэхээгvй єєрийнхєєрєє донгосч байна лээ. Захиалгатай гэмээр согтуу нєхєд хэл ам нь тультран “Хайран ч МАХН минь. Нам маань бурхан болсон ч бид байж л байна. Мєнхийн ус уулгаж намаа аварна” гэх маягийн юм ярьж шvлсээ vсчvvлнэ билээ. Энэ бол цэвэр тэдний тоглолт, бараг архи єгч байгаад яриулчихаа биз дээ. Нєгєє талд МАХН-д их хайртай байсан зарим гишvvд vнэн сэтгэлээсээ ярьж байсныг ч vгvйсгэх аргагvй. Харин уугуул намынхан “талийгаачийнхаа” хойдхийг уншилгvй баахан сvнс тараачихсандаа ихэд харамссан бололтой, айсан ч байхаа даа. Ад чєтгєрийг дарах Л.Оюун-Эрдэнэ тэргvvтэй хэсэг “балинч лам” нарыг Дорнод руу илгээсэн. Чухам чєтгєр дарах хэмжээний хэдэн лам нар явсан юм уу бvv мэд. С.Баяр илгээсэн гэсэн.
Дам сураг сонсох нь ээ, ирэх сонгуульд Дорнодод нэрээ дэвшvvлэх “Ган хийц” компанийн захирал Ц.Даваасvрэн л лав хэдэн шад ном айлдсан сураг дуулдсан. Vvнийхээ хvчинд бас чиг дорнодчуудыг тэр чигээр нь МАХН-ын “сvнс”-нд дєрлvvлчихсэнгvй буцаж ирэв. Тэгэхээр гайгvй шиг хэдэн лам нар яваад ирсэн бололтой. Хєдєєд эзэн биегvй шахам яваад ирсэн МАХН-ын “сvнс”-vvд єнгєрсєн даваа гарагт Хан-Уул дvvрэгт vvрээ байгуулж, ээлжит ажлаа зохион байгуулжээ. Энэ удаад єнєєх “сvнс”-vvд чинь бvр аргаа єєрчилж, монголын залуусыг єєртєє татаж, нэгдэхийг уриаллаа. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол тодорхой эрхэлсэн ажилгvй залууст мєнгє тєгрєг атгуулахаас эхлээд сургууль соёлын мєр хєєлгєх зэрэг баахан зvйл амлажээ. Єнєєх л экс Ерєнхийлєгчийн сцениар байхаас хаа зайлав гэж.
Нийгэмдээ итгэлгvй болж, улмаар ирээдvйгээ нэгэнт бvрхэг гээд ойлгочихсон залууст бас чиг хонгилын vзvvрт гэрэл татаад ирээ биз. Тиймээс ч залуус гэрэл татуулсан МАХН-ын тvр штабынхныг уухайлж байгаа юм байх. Энэ тухайгаа Ц.Шинэбаяр хэлэхдээ “Бид одоогоор vvрээ байгуулж, гишvvд дэмжигчдээ эгнээндээ нэгтгэж байна. Удахгvй, МАХН-аа сэргээн байгуулаад гишvvдээ албан ёсоор элсvvлж, батлахыг нь гардуулна” хэмээн жинхэнэ амилсан “сvнс” шиг ярьж сууна лээ. Шинээр байгуулагдаж буй vvрvvд дээр хоосон амлалтад хєєрсєн дэмжигчид жинхэнэ улстєржих талбараа оллоо гэсэн шиг єєрийн зоргоор аашилж байна. Тvvнийг нь олзолсон нєхдvvд єєрсдийнхєє телевизээр єдєр шєнєгvй цацаж байх юм. Vнэн хэрэгтээ хєєрєєд байгаа улс бол тодорхой албан тушаал, ажилгvй хоосон хийрхсэн улс гэдэг нь ч харагдана билээ. Шуудхан хэлэхэд Н.Энхбаяр гэдэг хvн Ц.Шинэбаярыг УИХ-аас лав хєєлгєчихлєє дєє. Жинхэнэ сvнс болголоо. Ирэх сонгуулийн тоосонд тvvний бараа ч харагдахгvй, бvрхэг болж байгаа нь vvнийг хэлж байгаа хэрэг. Н.Энхбаярыг дагаж далдагнаж байхаар ирэх сонгуульд тойрогтоо таалагдах тухай бодож суусан бол аминд нь єлзийтэй байсан юм.
Гэтэл Ц.Шинэбаярын хувьд “Их санасан газар есєн шєнє хоосон гэдгийн vлгэр болж хоцрох нь мэдээж. Н.Удвал яахав, сул улстєрч учраас айлын эзэгтэйн хийх ажлаа баахан алдаа л биз, тvvнд єєр алдаад байх алба байх биш, тvр штаб тарлаа л бол гэртээ хоолоо хийгээд ач гучаа асраад “сvнс”-нээсээ салчихна. С.Молор-Эрдэнийн хувьд ч тэр, бєєлж байсан ажил нь бvтэхээ боливол номоо бичээд суучихна. Эс бол МУИС дээгvvр очиж хэрvvл шуугиан дэгдээгээд дороо л хуучин хэвэндээ орж, “сvнс”-нээсээ ангижирна. Хєєрхий муу Ц.Шинэбаяр л МАН-ын дарамтанд орж, сонгуулиар Дорнодод очин євдєг сєхєрч, бараг чулуугаар шидvvлнэ. Тэгэхээр энэ хvн л МАХН-ын “сvнс”-ийг ганцхан єєртєє шингээгээд хэдэн зууны турш Тєрийн ордонд эргэлдэх болох нь. Энэ тухай ирээдvй хойч маань ч домог мэт ярих байх.
Хэн ч нам байгуулж болно. Хуучныг ч сэргээж болно. Єнєє “Хонхны дуу”-ны эзэн С.Цогтсайханы “801-vvлээ нийлж нам байгуулъя” гэж бичсэн шиг л юм болно. Хамгийн гол нь Монголын ирээдvй болсон залуусыг ийм бохир улс тєрдєє бvv хутгаж, хvсэл мєрєєдлийг нь хаагаач ээ. Одоо та нарын тархийг нь угаачихсан залуус ирээдvйн амьдралаа улс тєрийн бохир тоглоомоор эргэж буцалтгvй тєсєєлчихсєн байгаа. Єєрсдийнхєє амин хувийн эрх ашгийн тєлєє ирээдvйгээ яах гэж ийн бохирлож байгаа юм бэ? МАХН-ын тvр штабынхаан, цаашилбал vндэсний аюулгvй байдалдаа яах гэж ийн аймшигтайгаар гар дvрж байна вэ? МАХН-ын амилсан сvнснvvдээ. Эрхэм 800 тєлєєлєгчєє нэгэн дохиогоор нэгэнт амийг нь тасалсан МАХН-ынхаа хойдхийг нь сайн уншуулаач ээ. Ум ма ни бад ми хум.
С.Ууганбаяр
URL: