Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2016 оны нэгдүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан болон явган шуурга шуурна. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 18-20 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны нэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд зарим газраар, 18,19-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.
URL: