Таван хувь болсноор та хэдэн төгрөгийн зээл авч чадах бэ?
Эрх баригч нам болон Монгол банкнаас ипотекийн зээлийн хүүг бууруулж, таван хувь болгох боломжтой гэж мэдэгдсэн. Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийн холбогдох журамд өөрчлөлт оруулах замаар зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэхээр хүлээгдэж байна.
Ипотекийн зээлийн хүү таван хувь болж буурснаар 530 мянган төгрөгийн цалинтай иргэн 40 м.кв байыр авах боломжтой гэж холбогдох албаныхан мэдэгдэж буй. Өөрөөр хэлбэл, өрхийн орлогын хэмжээ нэг сая төгрөгөөс доош байсан ч зээлэнд хамрагдах боломжтой бөгөөд нэг сард төлөх мөнгөн дүн 80-200 мянган төгрөгөөр багасах юм.
Ипотекийн зээлийн хүү таван хувь болон буурсан тохиолдолд төлөгдөх мөнгөн дүнгийн дэлгэрэнгүй хүснэгтийг танилцуулж байна.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: