Муу мэдээ: Орцонд орхигдсон охин нас баржээ

ohin1
Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд өнгөрсөн сард ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д өгч асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалсанаар монголын нийт ард түмэн энэ охин дээр анхаарлаа хандуулаад байсан билээ.
Охины биеийн байдал маш хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай дээр суурь өвчин ихтэй байсан. Хэдий ээж нь олдож өөрийн биеэрээ асарч байгаа гэсэн мэдээллийг өчигдөр хүргэсэн бол харамсалтай нь охин нас баржээ. Эмчлэгч эмч нарынх нь ярьж буйгаар “Найдвар байхгүй.
Гэхдээ эмнэлгийн зүгээс шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийж, охиныг хөл дээр нь босгохын төлөө эрүүл саруул болгохын төлөө хүчин зүтгэж байгаа” гэж ярьж байсан удаатай.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Охин өчигдөр 16:40 цагийн орчимд нас барсан бөгөөд одоохондоо нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн харамсалтай мэдээг дуулгасан юм.
Харин охины ээж 22 настай Д-д Эрүүгийн хуулийн тусгай 117,1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.
О.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих