Ёс зүйтэй аяллын тэргүүлэх 10 чиглэл
ВАШИНГТОН. /CNN/. Хүний эрх зөрчигддөг болон байгаль орчны байдал тааруу орнууд руу аялж, мөнгөө үрэхээс зайлсхийдэг жуулчдад туслах зорилгоор аялахад тохиромжтой улсуудын жагсаалтыг гаргажээ .
АНУ-ын Калифорни муж улсын Беркли хотод төвтэй “Earth Island” хүрээлэнгээс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Ethical Traveler” ашгийн бус бүлэг хөгжиж буй орнуудаас хамгийн ирээдүйтэй 10 орныг жагсаасан байна.
Тус байгууллагын мэдэгдсэнээр, хүний эрх, нийгмийн халамж, амьтан болон байгаль орчныг хамгаалах талаар явуулж буй ажиллагаагаар нь улс тус бүрийг дүгнэн, жагсаажээ. Мөн жуулчдыг татаж буй орны хувиар анхаарал татах хангалттай олон газартай байх шаардлагыг тус бүлэг харгалзан үзжээ.
Энэ жилийн жагсаалтад шинээр орсон таван улсын нэрлэбэл Гренада, Микронези, Монгол, Панам, Тувалу байна.
Хөгжиж, дэвших ирээдүйтэй орнуудаар аялж, мөнгөө зарцуулснаар жуулчид сайн нэр зүүхийн зэрэгцээ даян дэлхийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих юм гэж “Ethical Traveler” мэдэгдэв.
Монгол нь энэ жагсаалтад орсон Азийн хөгжиж буй эх газрын анхны орон гэдгээр чухал ач холбогдолтой юм гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: