Л.Болормаа агсны үхлийг үргэлжлүүлэн шалгаж байна
Монголын сэтгүүлзүйн туг, түүчээ болсон эрхмүүдийн нэг “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн Болормаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө таалал төгссөн.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Талийгаачийн үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар харвалтын улмаас нас барсан хэмээн дүгнэсэн. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу дагзны яс хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан юм.Б.Төгөл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гадны нөлөөгүй гэж дүгнэлт гаргасан цагдаагийн ажилтан, албан тушаалтаныг ясыг нь цайтал тамлаж байгаад хэлүүлэх хэрэгтэй. Ийм дүгнэлт гаргасан хүнээс сэжүүр олдохгүйдээ хаа зайлдаг юм.