Махны үнэ өсчээ

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг кг дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байсан гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг байна. “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 105 төгрөгөөр, хонины цул мах 165 төгрөгөөр тус, тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин Меркури хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Т.Болормаа


URL:

Нэр: zochin Огноо: 13 January 2016

Яг бодит үнийг нь бичээч наад бичсэн үнэ чинь худлаа байна ш дээ наадахаас чинь үнэтэй байна лээ

Сэтгэгдэл бичих