Эмч нар өөр бүлгийн цус сэлбэснээс болж хүний амь хутганы ир дээр байна
Эрүүл мэндийн салбар тэр чигтээ нуран унажээ. Эмч нар эрдэнэт хүний амийг авардаг байсан бол алдаг болж. Нэгдүгээр амаржих газрынхан эх хүүхдийн амиар туг тахисан аймшигт хэрэг намжиж амжаагүй байхад Хоёрдугаар төрөхийнхөн амаржсан эмэгтэйн амийг дээсэн дөрөөн дээр дэнжиигнүүлжээ.
Тодруулбал, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүндрэлтэй амаржсан бүсгүйд цус сэлбэхдээ цусны бүлгийг андуурчээ. Нэгдүгээр бүлгийн цустай хүнд гуравдугаар бүлгийн цус сэлбэсэн байна. Үүний улмаас бүсгүй одоо хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхэд нь одоо хүртэл хөхөө амлаагүй байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Одоо бүгдийг нь халж хариуцлага тооцоод дахин эмнэлгийн байгуулгад хэзээ ч бүү ойртуул
монгол улсад төрхөөс болж цэл залуухан эх үртэйгээ үхэх мөн цэцэрүэгийн нялх хүүхдүүдйиг цэцэрлгэийн багш асагч нар нь эд эрхтэнээр гэмтээх гээд……………. энэ хэрэг сар тутамд нэмэгдсээр л байх юм аа ямар аймаар юм бэ … цэцэрлэгйин багш асаргач нарт итгэхээ болиоод санаагаа зовоож сууж байхад дээрээс нь төрөхдөө хүртэл энэ эмч гэх тэнэгүүдэд итгэх итгэл алдарч байна даа яаж хаана очиж төрөх болж байна энэ тэндхйин эмнэлэг бүрт л төрхөөс болж эх үр үхэж байна энэ төрөхийн эмч нарт жичид нь хууль хяналтынхан анхааралаа хандуулахгүй бол хүний охин үрсүүдийг нь алаад байх байна шүү дээ ????????