ЖИРГЭЭ: Орон сууцны 8 хувийн зээлийг эсэргүүцээд бүр үхэх нь ээ
Орон сууцны 8 хувийн зээлийг эсэргүүцээд бүр үхэх нь ээ. Эсэргүүцээд бачуураад байгаа хүмүүс өөрсдөө 8 хувийн зээлтэй болов уу, хүүхдүүд нь 8 хувийн зээлтэй болов уу…Яг зээлтэй байж харагдаач.
Яг над шиг бор зүрхээрээ амьдарч байгаа олон мянган залууст олон жилийн хугацаатай, хүү багатай зээл хэрэгтэй байна. Сар бүр түрээсэнд мөнгө төлж байхаар өөрийн гэсэн байрныхаа зээлийг төлөөд бор гэртээ богд, хар гэртээ хаан шиг сууж баймаар байна ш дээ…Юун улстөр вэ…Амьдралаас тасарчихсан гаруудад л улстөр шиг сонсогдоод байгаа байх. Нэгнийхээ хүүхдийн найр хуриман дээр хэдэн өрөө байрыг уралдаж бэлэглэдэг л юм байна лээ…
Та хэдтэй бид мэт нь барьцах гэсэнгүй шударга хөдөлмөрөөрөө орон сууцтай болж болохгүй юу….Үнэн амьдралаас тасарчихсан гарууд байнаа байна…
Дэлхийн аль ч улс дундаж давхаргаа дэмжиж орон сууцны урт хугацаатай зээлийг төрийнхөө дэмжлэгтэйгээр эхлүүлсэн байдаг. Дэлхийгээр аялаад зугаалаад хуралдаад туршлага судладаг хүмүүс хөгжлөөрөө тэргүүлж буй АНУ, Японы орон сууцны зээлийн тогтолцоог судлаач ээ…Төр нь эхлүүлсэн байдаг юм. Баяжихаараа байртай болно гэж байхгүй л байхгүй юу…Их ч бага ч орлогоосоо наана цаана нь зохицуулж байж зээлээ төлдөг юм ш дээ….
Учир нь би бээр 20 жилийн зээлээсээ даруй 3 жил амжилттай төлөөд, хөөрхөн болоод бүтээд амьдарч л байна. Зээлтэй хүн чинь хүссэн ч эс хүссэн өрхийн төсвөө хөтөлдөг, хямгаддаг, шоудахаа хүртэл больчихдог байхгүй юу даа…Орон сууцны зээлийн төлөх хугацаа 20 жилийг 30 болгоод хүүг нь 8-аас нь сайхан бууруулах хэрэгтэй ш дээ.
Ямар ч улстөр юу ч гэсэн бай эцсийн үр дүнд нь олон мянган залуус байртай болж, сар бүр төлөх зээлийн төлбөр минь багасах болтугай….
https://www.facebook.com/gereltuya.uura?fref=nf
URL: