Үе, үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүллээ
Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.13/ үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
Үе үеийн Улсын Их Хурлын дарга нар чуулганы танхимд дурсгалын зураг татуулав.
Үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэх тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: