Монгол Улс Антрактид тивд элссэн 53 дахь орон боллоо

IMG_1896_700x700

Монголын усны ассиоциаци, Антрактид судлалын нийгэмлэг хамтран Өмнөд мөсөн туйлын  судалгааны ажлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Антрактид судлалын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чинбат манай нийгэмлэг олон улсын Антрактид судлалын төвтэй хамтран ажилладаг. Манай улсаас 2008 онд Болгар улсад суух элчин сайд доктор Л.Дүгэржав Антрактид тивд судалгаа хийсэн. 2013 онд “Усны Ассоциоци” ТББ-ын нарийн бичгийн дарга Д.Ганбаатар очиж газараа баталгаажуулснаар Монгол Улс Антрактид тивд газартай болсон. XX зууны эхэн үед Антрактид өмнөд туйлыг анх нээсэн. 12 улс уг гэрээнд орж байсан бол Монгол Улс 53 дахь орон болон нэгдэн орсон юм. Өнгөрсөн оны сүүлчээр Антрактид тив рүү доктор Д.Батмөнх судалгааны ажлаар явж Болгар болон Испани улсын бааз дээр ажиглалт судалгааны ажил хийгээд байна. Тэд ажлын тайлангаа удахгүй Засгийн газарт танилцуулна” гэв.

Б.Буянхишиг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих