Цаа бугын тоо толгой өсчээ
Хөвсгөл аймгийн цаа бугын сүрэг энэ жил 117-гоор өсчээ. Үндэстний цөөнх болсон цаатан иргэдийг төр засгаас дэмжиж тэдний амьдралын төвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж “Тайгад амьдардаг цаатан” журмын дагуу сар бүр тэтгэмж олгож байгаа билээ. Энэ хөтөлбөрийн үрээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсон байна.
Тиймээс цааны тоо толгойг өсгөх сонирхол ч нэмэгджээ. Цаа өссөнөөр хүүхдүүдээ их, дээд сургуульд сургах, өөрсдөө эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах, аялал жуулчлалаас тодорхой орлого олох зэрэг амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бүрдсэн байна. Монгол Улсын нийт цаа бугын тоо толгой 1855-д хүрсэн байна.
Ц.Заяа
URL: