Мэдсээр байж үйлдэл хийхгүй бол үр хүүхдийнхээ өмнө хийж байгаа гэмт хэрэг

12400886_1669299896682647_1320251560594397289_n
Зах зээлийн системд америкийн гоё үгэнд хууртсан иргэд сайхан зүйлс төсөөлөн бэлтгэлгүйгээр орсон. Өмч хувьчлалыг яаран хийж улсын өмчийг эзгүйдүүлж их хэмжээний хөрөнгийг төрийн эрхэнд байсан хүмүүс авсан. Олон ч үйлдвэр заводууд хаагдаж ажилгүйчүүдийн тоо асар хурдан өссөн.
Үүнийг дагаад ядуурал газар авсан. Улбаалан нийгмийн шилжилтийн стрессыг даалгүй олон хүн архинд орж өвгөнт хэмээх хоч зүүх болсон. Хятадаас орж ирдэг байсан гялгар уутанд хийсэн жижигхэн өвгөний дүрстэй архийг сайн санаж байгаа байх.
Хүмүүс их өхөөрддөг байж билээ. Дараа нь улсын үйлдвэрүүдийг хувьчилж хувьцаа тараасан боловч тухайн үед хүмүүс хувьцааныхаа ашиг тусыг мэддэггүй байснаасаа болоод тэр даруйд нь үнэгүй зарж эсвэл шил архиар сольж мөнгөтэй ба эрх мэдэлтэй хүмүүс хямд хувьцааг нь цуглуулан том үйлдвэрийн эзэмшигчид болсон.
Сумдад л гэхэд сумын засаг дарга нар айлуудаас хувьцааг авдаг байсан гэж байгаа. Ягаан тасалбарыг зах дээр шуудайгаар нь зардаг байсан гэдэг. 90 оны “хувьсгалын” дараах эдийн засгийн шилжилт нь санамсаргүй биш бүгд санаатай хийсэн үйлдлүүд байсан. Тухайн үед төрийн эрхэнд байсан хүмүүс туршлагагүйгээсээ болсон гэж тайлбарлаж, алдаа хийсэн гэж ярьдаг ч өнөөдрийн өндрөөс цуглуулсан хөрөнгийн харах юм бол “алдаа” нь үргэлж өөрсдөд нь ашигтай байжээ гэж тодорхой болжээ. Дээрээс АНУ-ын боловсруулсан мастер төлөвлөгөөний дагуу тэжээврүүдээрээ гардан явуулсан нь өнөөдөр Монгол сөхрөн унаж бол эцэслэх шатандаа оржээ.
Вашингтон 50, 60 аад оны үеэс ЗСБНХУ-г задарсаны дараа пост социалист орнуудыг хэрхэн бусниулах аргаа боловсруулж байсан гэдэг. Нобелын олон шагналт эдийн засагчид АНУ-ын ТТГ-ын агентууд байдаг. Тийм агентуудын хүчээр буурай орны тархийг эрчимтэй угаадаг билээ. Пост социалист орнуудыг эдийн засгийн хувьд эрхшээлд оруулж колоничлох үйл ажиллагаа нь одоо ч амжилттай явагдсаар байна. Хамгийн “сайн” хурдацтай хэрэгжиж байгаа жишээ бол Монгол улс юм.
Үүнийг олж харж таньсан нь зогсоох цаг ирлээ.
Энэ бүхнийг Мэдсээр байж үйлдэл хийхгүй бол үр хүүхдийнхээ өмнө хийж байгаа гэмт хэрэг.

URL:

Сэтгэгдэл бичих