Хуучирдаггүй хэргүүдийг эргэн сануулав
“Хэрэг хуучирдаггүй” гэж айхтар үг бий. Үнэхээр ч тийм юм. Харин энэ үгийн жинхэнэ утгыг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн батлан харуулж байх шиг. Тэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор учруулсан, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн 100 хар үйлдлийг нэрлэхийн тулд иргэд, олон нийтээс санал авсан байна. Энэхүү саналаар нийтдээ 200 гаруй үйл явдлыг иргэд нэрлэсэн бөгөөд эдгээр үйлдлийг МЗХ эрхлэн гаргасан “Хулгайчгүй Монгол” сониныхоо хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод зарлажээ.
Монголчууд бид мартамхай, эс бөгөөс дандаа ялагдаж буйнх нь талд орж тэднийг өмөөрдөг сонин ард түмэн. Учир нь Казиногийн тухай хууль батлах, 17 чингэлэг спирт, 27 вагон самар, мөнгөн усны шуугиан гээд олон зүйлийг бид өнөөдөр бараг мартаж. Тухайн үед эзэн холбогдогчоор нь шалгагдаж байсан нөхдүүд ч өнөөдөр албан тушаал ахиж, бизнес нь улам цэцэглэн, зөөлөн суудалд тухалсан байна. Харин “Хулгайчгүй монгол” сонины хуудсаар дамжуулан энэ бүхэн бидний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж, эзэн холбогдогч нь хэн хэн байсныг эргэн санах нь.
Мөн 141814 гэсэн тусгай дугаарт хар мөртэй ямар үйл явдлыг нэрлэмээр байгаагаа илгээж болох бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Хулгайчгүй монгол” сонины хуудсаас уншаарай.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв, муусайн юмнуудыг байхгүй болтол, нүүр хийх газаргүй болтол хашргаад өгөх хэрэгтэй. Манайхан ч бас сонин улс шүү дээ, Цаас чичихээс нааш, хүн хэлэхээс нааш гэдэг шиг. Муусайн ард түмний мөнгөөр ханаж цадахаа мэдэхгүй болтлоо баяжсан ХУВАЛЗУУДЫГ хашраагаад өгөх хэрэгтэй шдэ