С.Баярцогтод холбогдох хэргийг дахин хянах шаардлагатай гэж үзжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Сагсайд иргэдээс ирүүлсэн зарим өргөдлийн дагуу шаардах албан бичгийг хүргүүллээ. Одоогоор тус байнгын хороонд иргэдээс ирсэн 60 мянга гаруй өргөдөл ирээд байгаа аж. Үүн дундаа хууль хяналтын байгууллагад хаягласан, иргэний эрх зөрчсөн гэж үзсэн өргөдлүүд дийлэнх хувийг эзэлдэг байна.

Тэдэн дунд иргэн н.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хаягласан гомдол ирүүлжээ. Тус гомдолд гадаадын хэвлэл мэдээлэлд гарсан мэдээлэл түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн байгууллагын шийдвэртэй нийцэхгүй байгааг онцолжээ. Мөн тус хэргийг хянахдаа нэг талыг барьсан хэмээн үзэж, дахин нягталж өгөх хүсэлт ирүүлсэн аж.

Энэ талаар О.Баасанхүү гишүүн “Энэ мөнгөний их сурвалжийг олж тогтоох ёстой. Хэн нэгэн эрх мэдэлтэн дуртай газраа хөрөнгө нуучихаад түүнийг нь хуулийн байгууллага илрүүлдэггүй байж болох” хэмээсэн. Мөн энэ хүсэлтийн хамт тэрбээр Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах талаар байнгын хорооноос Н.Батцэрэг сайдад чиглэл өгсөн байхад ямар ч шалтгаангүй удаа дараа хурал хойшилсон нь тус нутагт лиценз эзэмшиж байгаа компаниудын ашиг сонирхолтой холбоотой байж магадгүй гэж үзэж буй аж.

Иймээс Ирвэс хамгаалагч залуугийн амиа алдсан хэргийг илэрүүлэх ажлын хэсгийг өргөтгөх хүсэлт тавив. Үүнээс гаднаС.Зориг агсны гэргийД.Булганыг ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа тухай гомдолыг түүний ээж ирүүлжээ. Энэ нь Үндсэн хууль болоод олон улсын гэрээг зөрчсөн үйлдэл болж байгаа гэнэ. Иймээс УИХ-ын гишүүний хувьд хууль зөрчсөн эсэхийг мэдэх эрхийн дагуу богино хугацаанд тайлбар авахыг хүссэн гэв.

Харин Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Сагсай “С.Баярцогт сайддтай холбоотой хэргийг шалгаж, хяналт тавьсан прокурор нь шийдвэрээ гаргасан. Бид иргэн н.Бат-Эрдэнийн гомдолд дурьдсан шалтгаан үндэслэл бүхий байвал сэргээн шалгаж болно. Харин байгаль хамгаалагч залууг амьд байхад нь Өмнөговь аймагт үүсгэсэн хэрэг шалгалтын явцад байгаа. Мөн Хөвсгөлд амь насаа алдсан хэрэг үүсгэсэн.

Тиймээс үүнийг нэгтгэж, мөрдөн байцаах газарт өгсөн. Одоо хэрэг шалгалтын явцад байгаа. Үүнд манай байгууллагаас ач холбогдол өгч Ерөнхий прокурор хэрэгтэй өөрийн биеэр танилцсан” гэв. Мөн тэрбээр “С.Зориг агсантай холбоотой хэргийг тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Нэгэнт энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учраас хүн бүр оролцож, хянах боломжгүй. Гэвч нууц байх эсэхээс үл хамаарсан журам заавар бий. Энэ дагуу ар гэрийнхэн, өмгөөлөгчийг уулзуулахыг эндээ яриад шийдэж болох байх. Гэхдээ ирүүлсэн материалтай уншиж танилцаж байж, шийдвэрээ гаргаад албан ёсоор хариу өгье” гэсэн юм.

Д.Ганбаатар


URL:

Нэр: Иогэн Огноо: 13 January 2016

ТЭР МАШ ЗӨВ ШҮҮ. ЭНЭ ЛУЙВАРЧНЫГ УЛАЙЛГА

Нэр: Anonymous Огноо: 14 January 2016

Хамгийн ашиггүй гэрээ хийчихээд ямар нүүрээрээ хамгийн гайхамшигтай гэрээ гэж улайрдаг байна. Монголд маш олон эдийн засагчид бий. Би өдөр болгон Оюу толгойн гэрээний талаар боддог. Тооны хувьд том тоо яригдаж байгаа болохоос биш үндсэн зарчим нь цайны газар байгуулах тооцоо шүү дээ. Захын чавганц ийм гэрээ байгуулахгүй. Дулам эмээ хажуу нэг өрөөгөө түрээслүүлэхэд авах түрээсийн мөнгө нь чухал болохоос биш баян хүн байна уу, эмч , дарга, малчин байна уу түүнд нэг их сонин биш. Дэлхийд ховор ямар хэмжээний баялгаас бидэнд юу ногдож байна вэ ард тэмэн минь ээ Үүнийг тоогоор харьцуулж хэлэх гэхлээр өр зүрх минь өвдөөд байдаг юм. Луйварчидтай хариуцлага тооцох цаг аоль хэдийн болсон

Сэтгэгдэл бичих