Даваа, Мягмар, Лхагва гарагуудад гэмт хэрэг үйлдэгдэх нь их байдаг гэв

Цагдаагийн Ерөнхий Газраас өнгөрсөн онд гарсан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд өнгөрсөн онд захиргааны зөрчлийн болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчилд оногдуулах хариуцлагыг өндөржүүлснээр бүртгэгдсэн зөрчлийн тоо хоёр дахин нэмэгдсэнийг онцолсон юм.
Тодруулбал, 2015 онд нийт 1,423,088 /давхардсан тоогоор/ захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 741,866 буюу 2.0 дахин өссөн аж. Харин онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж 91.9 хувьтай болсон гэсэн юм.
Мөн ЦЕГ-аас гаргасан нарийвчилсан судалгаагаар Даваа, Мягмар, Лхагва гарагуудад гэмт хэрэг үйлдэгдэх нь өндөр байдаг бол шөнийн цагаар хамгийн их зөрчил, гэмт хэрэг үйлдэгддэгийг тогтоосон байна. Энэ нь цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах тактикаа боловсруулахад дөхөм болох аж.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд нийт 24,857 хүн гэмт хэрэгт холбогдсоны 12,532 буюу 50.4 хувь нь эрхэлсэн ажилгүй иргэд байгаа аж.

URL:

Сэтгэгдэл бичих