Дээрэмдүүлсэн эмээгийн түнх мултарч, гарын шуу нь хугарчээ

Байрны орцонд нь 74 настай эмэгтэй Ц-г гурван залуу бүлэглэж дээрэмдэн, улмаар шатны уруу чирсэний улмаас хүндээр бэртэж гэмтээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.

Дээрэм хийсэн залуусыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор шуурхай илрүүлэн баривчилсан билээ.

Өдгөө тэдэнд Эрүүгийн хуулийн 174,2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Цагдан хорих ангид саатуулсан байгаа юм. Хохирогч эмээгийн хувьд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмээгийн түнх мултарч, баруун гарын шуу нь бяцарч хугарчээ.

Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн залуус нь 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, мөн онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар байсан бөгөөд тэд өмнө нь дээрэм танхайн хэрэг хийсэн байж магадгүй хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

О.Сайхан


URL:

Нэр: i Огноо: 12 January 2016

Maluudig olni omno tsaazal

Сэтгэгдэл бичих