Х.Баттулга, Н.Энхбаяр хоёрын нэгдсэн түүх

Монголын улс төрийн хоёр том нам тус бүр “дарж үл чадах мангасууд”-тай. Энэ нь Х.Баттулга, Н.Энхбаяр. Нэг нь өөрийгөө “Женко”  гэж өргөмжилсөн нь эдүгээ овог мэт дагах болж. Нөгөө нь авлигын “Загалмайлсан эцэг” нэрийг хэн, хэнийхээ “дайсан” М.Энхсайхан гэдэг улстөрч гэдэг хүнээс хүртэж байв. Гэтэл нэг голын хоёр эрэг нэг талдаа гарах мэт цагаа болохоор энэ хоёр хүн хүртэл хэсэгхэн зуур нэгдээд авсан байдаг юм. Хэн хэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос олон түмний өмнө хатуу үг сонсож өширхсөн нь тэднийг нэгдэхэд хүргэв үү . Ц.Нямдорж, М.Энхсайхан нарт дургүйгээрээ нэгдэв үү. Мөнгөнд дуртайгаараа нэгдсэн үү.. Хэн нэгэндээ тусалсан уу гээд ээдрээ олон байв. Энэ тухай тодруулах зарим таамаглал ч үүргээ гүйцэтгэж “бай”-гаа онож эхэлсэн нь нууц биш юм.

2012 оны 11-р сарын 3-нд Засгийн газрын 121-р тогтоол гарч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоол гарч Н.Алтанхуяг, А.Гансүх нар гарын үсэг зурсанаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан юм. Үүнээс хойш таван сарын дараа буюу 2013 оны 04-р сарын 12-нд “Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх” Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91-р тушаал гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг юм. Тухайн үед ТӨХ Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харъяалагддаг байсан бөгөөд сайдаар Х.Баттулга ажиллаж байжээ. Х.Баттулга, А.Гансүх 2-ыг шалгаж буй үндсэн баримт бичиг бол энэхүү 91-р хамтарсан тушаал юм. Төмөр замын ажлыг тооцоо судалгаагүй эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлчлэлээр шалгаж буй тул түүнийг нотлох бичиг баримт нь энэхүү тушаал болж байна. Иргэн Л.Даваапилын гомдлын дагуу Зам тээврийн сайд А.Гансүх 2013 онд АТГ-аар сайн дураараа шалгуулах үеэр Засгийн газрын 121-р тогтоолыг шалгуурлсан байдаг. Харин Хамтарсан 71-р тушаал нь шалгагдаж байгаагүй юм.

Х.Баттулга, А.Гансүх нарын сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2013 оны 5-р сарын 6-нд “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендэргүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээн өгчээ. Цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг хангалттай цуглуулж чаджээ.

“Energy Resourse” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж танилцуулан Засгийн газраас тогтоол гаргуулан, “Самсунг СТ”-тай компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчжээ. “letter of acceptance” – буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн албан захидлыг гэрээ байгуулагдсан хэмээн төсвөөс болон, Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал нь  цэвэр залилангийн үйлдэл төдийгүй өөрсдийнх нь тайлбарлаж байгаачлан улс төрийн зорилготой, хэлмэгдүүлэлт биш гэдэг нь ойлгомжтой болоод байна.

Гэхдээ  “Шинэ төмөр зам” төслийг Монгол Улсын хөгжилд хэрэгтэй чухал шийдэл бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудаас тушаал, шийдвэр, тогтоолуудаар баталгаажаад явж байгаа гэх мэдээллийг авч, дамжуулж байсан сэтгүүлчдийг тэдэнтэй хамт “яллаж” буруутгах, ам асуух учиргүй. Учир нь дээрх хүмүүс тухайн албан тушаалын байр сууринаас өгье гэсэн мэдээллээ өгч, нуух гэснээ нууж байсан нь тодорхой. Сэтгүүлчид бол төрийн ажлыг олон нийтэд сурталчлах гэснээс биш, хуулийнхан ч мэдээгүй, хардаж сэрдээ ч үгүй хэргийг нь ухаж илрүүлэх боломж тэр үед байсангүй.

Сэтгүүлчид, хуульчдын мэдээгүй, тэдэнд мэдэгдээгүй дараагийн нэг ноцтой баримт гэвэл 2013 оны 5-р сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг нэр бүхий 2 компанийн түншлэлтэй байгуулсан байдаг. Гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Үүнийг “МТЗ” ТӨХК-ийн гэрээ, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын Хөгжлийн банкинд явуулсан албан бичгээс харж болдог. УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид гэрээний үнийн дүнг хэн хэзээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тушаалыг олоогүй байна. Энэ нь улсыг хохироосон ноцтой жишээний нэг юм. МТЗ ТӨХК-тай гэрээ байгуулсан хуулийн компанийн захирал бол тухайн үеийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хүү Ж.Майзориг байжээ. МАХН цагаан байрныхаа санхүүжилтыг төлөөгүй байсан, цалин урамшууллаа тавьж чадаагүй хүнд байх үед Х.Баттулга Төмөр замын бүтээн байгуулалтын төслөөс ийнхүү гар сунган тусалжээ. Улмаар БНСУ-аас ирсэнийхээ дараа Н.Энхбаяр аймаг дүүргийн МАХН-ын гишүүд дэмжигчдийнхээ уулзалтыг зохион байгуулахдаа “Монгол Улсад бүтээн байгуулалт хийх цор ганц хүн бол Х.Баттулга” гэж магтаж эхэлсэн байдаг. Үүнийг нийтлэлч Баабар олон нийтэд түгээж байлаа.

Н.Энхбаярын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзсан уулзалт дээр хэлсэн үгийг ЭНД дарж уншаарай…

Х.Баттулгын багийнхан Цагдаагийн нэр хүндийг унагах Р.Чингисийг огцруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Ирвэс хамгаалагчийг хөнөөсөн хэрэг, Херогийн бичиг баримтаа хулгайд алдах гэх мэтээр олон нийтийг төөрөлдүүлсэн дуулианууд ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс АТГ-ын мөрдөх шалгах хэлтсийн хамтран байгуулсан ажлын хэсгийн дарга нь цагдаагаас томилогдсон. Б.Батзаяаг баривчлан саатуулах хоногийг 30 хоногоор сунгасны дараа ийнхүү эрчимжиж эхэллээ.

М.Зэндмэнэ


URL:

Сэтгэгдэл бичих