Хугацаа дууссан хvнсний бvтээгдэхvvн худалдаалж байжээ

МХЕГ-аас 21 аймгийн 72 сум, нийслэлийн есөн дvvргийн хэмжээнд vйл ажиллагаа явуулж буй ил задгай хvнсний худалдаа, ТVЦ, павильон, мухлагийг өнгөрсөн хугацаанд
шалгасан байна. Энэ vеэр 90 гаруй хувь нь зориулалтын бус байртай, эрvvл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагvй, 70 гаруй нь ажлын байран дахь салхивч, агааржуулалтын системгvй, 36 нь хадгапах, худалдаалах, тээвэрлэх нөхцөл бvрдvvлээгvй зөрчил илэрчээ. Улсын хэмжээнд хvнсний худалдаа эрхэлж буй ТVЦ, павильонд худалдаалж буй хvнсний бvтээгдэхvvний 32 хувь нь тvргэн гэмтэж, чанар байдлаа алдсан, 28 нь хадгалалтын хугацаа дууссан хvнсний бvтээгдэхvvн худалдаалж байжээ.

Тvvнчлэн хvнсний мухлаг нь талбай бага, байгалийн гэрэлтvvлэг хvрэлцээгvй, гадаад, дотоод тохижилт хангалтгvй, барилгын хийц, материал нь угааж, халдваргvйтгэхэд тохиромж муутай байжээ. Мөн мухлагуудын 80 гаруй хувь нь иргэд өөрсдөө аж ахуйн аргаар барьсан, батлагдсан зураг төсөлгvй ажлын байр, vйлчилгээнд тавих шаардлагыг хангаагvй, худалдагч нь мэргэжлийн бус байсан аж.

М.Өнөрөө


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих