Стивен Сигал Сербийн иргэн болжээ
Америкийн кино жүжигчин, нэрт найруулагч Стивен Сигал өөрийн хүсэлтээр Серби улсын иргэн болсон гэнэ. Энэ тухай мэдээлэл даваа гарагт, Сербийн N1 телевизээр цацагджээ.
Тэрбээр Сербид өмнө нь хоёр удаа очиж байсан бөгөөд хамгийн сүүлд арванхоёрдугаар сард Белградад очихдоо сербийн ерөнхийлөгч Томислав Николич, ерөнхий сайд Александр Вучичтэй уулзжээ.
Энэ үеэрээ америк жүжигчин нийслэл Белградад тулааны урлагийн сургууль нээх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж улмаар өөрийн шинэ эх орон Сербийн нэр хүндийг олон улсын давцанд өргөхийн төлөө бололцоотой бүхнийг хийнэ гэж амласан ажээ.
П.Энх
URL: