УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхөөр Г.Байгалмааг томиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр захирамж гарган, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Гочоосүрэнгийн Байгалмааг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо.

Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг МоАХ-ны арын албыг тун чамбай залгуулж ирсэн гэдэг бөгөөд 2006-2012 он хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Харин 2012 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон юм.

Товч намтар:

Төрсөн огноо: 1976

Гэр бүл: нөхөр, хүүгийн хамт амьдардаг

Мэргэжил: Олон улсын эрхзүйч

Зэрэг, цол: Төрийн удирдлагын магистр

Боловсрол эзэмшсэн байдал:

  • 1994 онд Нийслэлийн 10 жилийн 38-р сургууль
  • 1999 онд  Отгонтэнгэр их сургууль
  • 2011 онд Нийгмийн ухааны  Либерти дээд сургууль

Ажлын туршлага:

  • 2002-2006 ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагч
  • 2006 оноос одоог хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга

Сонгуульт ажил:

  • МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн
  • Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Гадаад хэл эзэмшсэн байдал: Англи, орос, герман


URL:

Нэр: зочин Огноо: 12 January 2016

Ийм “ямаа”-аар зөвлөхөө болгодог тэнэг вэ???
Ядаж ухаанай хүүхэн бол яахав. Хөөрөхөөс цаашгүй тэнэг гэдгйг сонссон л баймаар юм . . .

Сэтгэгдэл бичих