3D технологи эрүүл мэндэд халтай

Технологийн дэвшил бүхэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх яриа дагуулдаг. 3D технологи ч үүнээс хоцрохгүй бололтой. 4D, 5D бүтээгдсэн гэх ч хэрэглээнд арай л нэвтрээгүй байна. Харин эдгээрийн өмнөх төсөл буюу зах зээлд ид хүчээ авч буй 3D эрүүл мэндэд ялангуяа, нүдэнд муу нөлөө үзүүлдэг нь батлагджээ.

Сүүлийн үеийн кинонууд бараг бүгд 3D форматаар гарч байгаагаас энэ технологийн нүдний шилний эрэлт эрс нэмэгджээ. Тиймээс одоогоор энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийг “алтан уул” ухаж байгаатай зүйрлэж болохоор байгаа юм.

Харин нөгөө сөрөг тал нь эмч нарын сэтгэлийг зовоож байна. Энэ технологиор кино үзсэний дараа үзэгчдийн бараг 80 хувь нь бие эвгүйцэж, толгой нь эргэн тавгүй байдал мэдэрдэг хэмээн гомдоллодог. Энэ нь ч аргагүй юм. Гурван хэмжээст ертөнцийг нүдний өмнө хиймлээр үүсгэхэд нүд нэгэн зэрэг хоёр төрлийн үйлдэл хийх хэрэгтэй болдог. Тухайлбал, 3D үзэх үед хүний нүд тус тусдаа салж харах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл баруун нүд нэг дүрс харж байхад зүүн нүд өөрийг хардаг. Мөн эдгээр дүрс бүхий хальс маш хурдан буюу секундэд 114 удаа солигддог байна. Үүнээс гадна нэг цэгт төвлөрөн харлаа ч уг дүрсийн өмнө ба хойно орон зай, дүрс үүссэн байдаг тул нүд алинд нь төвлөрөхөө мэдэхгүй будилж, төөрөлддөг.

Мөн дэлгэц, зурагтаас гадна 3D шил ч муу нөлөөтэй. Энэ нь зөвхөн ногоон, хөх, улаан өнгө л нэвтрүүлдэг. Баруун нүдэнд зориулсан өнгийн шүүлтүүр зүүн нүднийхээс 50 нанометрээр их байдаг. байна. Иймээс нүд хэт олон дүрс нэг дор харах шаардлагатай болдог гэсэн үг.

Энэ бүхнээс шалтгаалан үзэгчдэд дээрх таагүй шинж тэмдэг илэрдэг хэмээн эмч мэргэжилтнүүд тайлбарлажээ. Гэвч үйлдвэрлэгчид хүмүүс шинэ технологит дасаагүй, суралцах хугацаа хэрэгтэй хэмээн няцаасаар байгаа билээ.

Солир эсвэл нүдний хараа нь өөр хүмүүс энэ төрлийн кино үзэх хэрэггүй гэнэ. Иймэрхүү харааны гажигтай нүд гурван хэмжээст дүрслэл хүлээн авах чадваргүй байдаг аж. Хараа муутай хүн 3D кино үзвэл нүдний эд эс, булчинд түүнчлэн тархинд ачаалал ихээр өгдөг байна.


URL:

Сэтгэгдэл бичих