Б.Хурц юуны учир хошууч генерал болсон бэ?
Тагнуулын Төв Газарын дарга Б.Хурц оны өмнөхөн Бригадын генерал цолыг алгасан Хошууч генерал болсон нь олны анхаарлыг татаад зогсохгүй цаашдын дуулиант сэдвийн нэг болох бололтой. Юуны учир түүнд цол алгасан шагнах болов гэдэгт хүмүүс гайхаж байна. “Ноцтой мэдээ” сонинд бичиж байснаар С.Зоригийн хэргийг илрүүлсэн агуу их гавъяа Хурцад ноогдож тэр өөрийгөө цагаатгах ёстой гэж бичсэн билээ. 17 жил хав дарагдсан С.Зоригийн хэрэг илэрлээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж -Би ямар хүнд “Баатар” цол олгочихвоо гэж уулга алдан хашгирсан тухай өгүүлсэн нь бий. Удахгүй эл нийтлэлийн дараа Монгол Улсын Баатар, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүн амины ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн “Ноцтой мэдээ” сониныг Сүхбаатар дүүргийн цагдаад өгч байна гэж түүний хоёр өмгөөлөгч мэдэгдсэн билээ.
Тэгвэл Монголын мөнгөн зууны их яруу найрагчдын эрхэм төлөөлөгч , Монголын модернист фронтын командлагч, чөтгөртэй шулмастай, сүнстэй, хий үзэгдэлтэй, ноцтой гэмт хэрэгтэй, ноцтой баримтуудыг дэлгэдэг “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Баатарын Галсансүх баатарлагаар мэдэгдэхдээ -би айхгүй байна, бид үнэнийг бичсэн, 17 жил хав дарагдсан С.Зоригийн хэрэг илэрлээ, үнэн олдлоо, та нар цагдаа тагнуулаас, тэр Ц.Элбэгдоржоосоо асуухгүй юу, би Э.Бат-Үүлийг хүн алсан гэж бичээгүй, гагцхүү ноцтой гэмт хэргийг нуун дарагдуулсан гэж бичсэн гэх зэргээр мэдэгдэл хийж байна.
Эл үйл явдал болохын өмнөх 2015 оны аравдугаар сарын 2-ны нартай өдрийг эргэн дурсах хэрэгтэй болж байна. С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхөөр Ардчилсан хүчний ялалтын төгс баатрууд, төр баригч төрийн гурван өндөрлөг, Монголын улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар дуут дохиогоо хангинуулан ирсэн билээ.
Энэ үеэр “Ардчилал” сонины 2015 оны 12 дугаар сарын 02-ны №165 (2288)-ыг ирсэн хүн бүрт түгээн тараасан билээ. Уг дугаарт БНМАУ-ын нэрт зураач, алдарт уран бүтээлч Намхайцэрэнгийн хүү Санчирын “С.Зоригийн хэрэг аль хэдийнээ илэрчихсэн хэрэг” гэдэг ярилцлага нийтлэгдсэн байсан. Тэрээр уг ярилцлагадаа, бурханлаг сэтгэлийн үүднээс хүн гэдэг амьтан үйлийн үрээ заавал эдэлдэг, Бурхан дээрээс бүгдийг харж байгаа, өнөөдөр л болж байвал маргааш яахав гэсэн зүйл хэзээ ч байж болохгүй, С.Зоригийн хэргийн эзэд үйлийн үрээ эдэлж яваа гэх аясын зүйлийг ярьсан бол С.Зоригийн ах С.Баяр мөн энэ өдөр ярилцлага өгөхдөө, энэ хэргийн эзэн удахгүй бараг өөрөө өөрийгөө солиороод бариад өгчих маягийн юм ярьсан.
Тэгвэл яг л энэ агуулгын дагуу “Ноцтой мэдээ” сонинд бичихдээ Булган солиорч хий үзэгдэл хардаг болсон, тэгээд л олон жил нууц явсан зүйлээ өөрөө ярьчихсан юм шиг мөн бүх зүйлийг өөрөө ирж хэлсэн юм шиг аяндаа түүнийг Бурхан цээрлүүлж байгаа мэтээр дуу дуугаа авалцан ярилаа. Төрийн гурван өндөрлөг ардчилсан хүчнийх байж ингэж жил бүрийн аравдугаар сарын 2-нд шоудахын хэрэг учир юу билээ. Энэ хэргийг илрүүлээгүй цагт энэ гурван нөхөр ингэж сүржигнэж ирж байхын хэрэг юу билээ хэмээн хүмүүс ярьж байлаа.
Тэгвэл 2015 оны эхээр Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Галсангийн Жамъянгийн “Барууны тэжээврүүд” ном хэвлэгдэн гарсан юм. Уг номдоо 1.Ц.Элбэгдорж, 2. Н.Энхбаяр, 3. З.Энхболд, 4. Ц.Мөнхоргил, 5. Н.Алтанхуяг, 6. С.Баярцогт, 7. Э.Бат-Үүл, 8. Ч. Сайханбилэг нарын найман хүнийг барууны гар хөл бологчдын тусгай төлөөлөгчид, монголд болсон асар олон хуйвалдаан луйвар, дээрэм, будлиан завхрал, үймээн самуун тэр ч байтугай ноцтой аллагууд, улс төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхлүүд эдэнтэй зарим талаар холбоотой байж болох юм гээд С.Зоригийн асуудалд онцгой анхаарсан байна.
С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор Дамирангийн Энхбатыг Францаас хүлж авчирж шоронд нас баруулсан Хурцад Ц.Элбэгдорж нууцаар Сүхбаатарын одон шагначихаад байгаа нь шударга ёс мөн үү? Арай дэндэж байгаа юм биш үү гэж асуусан байна. Нээрээ Б.Хур-цад юуны учир Сүхбаатарын одон нууцаар өгснийг хэн ч мэдэхгүй байгаа. 60 жил улс эх орондоо зүтгэчихээд “Хөдөлмөрийн хүндэт медаль” ч үгүй яваа тийм хүмүүсийн нэрсийг тэрээр дурдсан байна. С.Зоригийн хэргээс болж маш олон хүн хэлмэгдэж, маш олон хүн хоригдож, маш олон хүн нас барсан байна. С.Зоригийн үхэл ардаа аюулын харанга болон дэгдэж олон хүнийг хэлмэгдүүлэх, цөөхөн хүнийг алдар гавъяанд хүргэх хэрэгсэл болсон гэж үү? С.Зоригийн хэргээс болж учир битүүлэг шалтгаанаар 18 орчим хуулийн хүн нас барсан байна.
Морис Россабийн “Хаадаас комиссаруудаар дамжин капиталистуудын гарт орсон шинэ Монгол орон” номоос авахуулаад Д.Дожоодоржийн “Ардчилсан хувьсгалын удирдагчыг хэн хөнөөсөн бэ?”, Ж.Хүрэлбаатарын “С.Зоригийг хэн хөнөөсөн бэ?” зэрэг номууд хураагдаж, заримынх нь зохиогчид учир битүүлгээр нас барсан байна.
Тухайлбал Ж.Хүрэлбаатарын “С.Зоригийг хөнөөсөн хэрэг” номд “Дархан хотоос нэг гэр бүлийн Далхсүрэн, Даваа нарын олон хүнийг баривчилан саатуулж, олон сар жилээр байцаасан баримт бий. Тэдний олонх нь нас барсан. Шоронд удаан хугацаагаар тамлагдаж нас барсан Далхсүрэнг хөдөө аваачиж хэвтүүлээд хэдэн янзын буу үзүүлж, үүний алинаар нь буудуулмаар байна хэмээн тавлаж С.Зоригийг алснаа хүлээ хэмээн толгой дээгүүр нь хий буудаж байсан гэдэг. Далхсүрэн тэр эрүү шүүлтийг давалгүй нас барж, эхнэр Даваа нь удаан хоригдож тамлагдаж хохирсны эцэст…” гэж Г.Жамъян иш татан бичсэн байх юм.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene bvxnii tsaana Elbegdorj bgaadaaa
muu hugiin hujaasiin shees hurtsad yhlaaraa general ugdug bnaa muu huja hvzvvgvi lalar
БАНКНЫ ТОДОРХОЙЛОЛТ БУЮУ БАТАЛГААГ ХУРДАН ШУУРХАЙ ГАРГАЖ БАЙНА. 99065891 ЯПОН, СОЛОНГОС, КАНАД, АНУ, АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД , ЯПОН БОЛОН БУСАД УЛС ОРНУУДАД АЯЛАХААР БОЛОН СУРАЛЦАХААР ЯВАХ ХҮМҮҮСТ БАНКНЫ БАТАЛГАА БУЮУ БАНКНЫ ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАЖ ӨГӨХ БА ТАНЫ ДАНСАНД ХАМГИЙН ХЯМДААР 3 БОЛОН 6 САРЫН ТУРШ ХӨДӨЛГӨӨНГҮЙ МӨНГӨ БАЙРШУУЛНА. 99065891