Эрх хүүхдүүдээ улстөрд хөтөлж оруулдаг, сүлжээ болтлоо өргөжсөн тогтолцоог П.Анужин давтахаар болжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зарим нууц дүрс бичлэг алдагдаж, олон нийтийн цахим сүлжээгээр ил болсон билээ. Бичлэгт Н.Энхбаяр, Цолмон нарын илэн, далангуй нууц маягийн яриа нэлээд гарсан. Үзэгч, олон нийт тэднийг энэ зэргийн зүйл ярина гэдгийг гадарлаж байсан учир тэгтлээ “цочсонгүй”.
Харин хөтлөгч П.Анужин улстөрчид болоод намынхныхаа үнэн царайг ярьж, өөрийгөө 2016 онд нэр дэвших гэж байгаагаа хэлчихлээ.
Мөн “Хөшигний ард намын нөхдүүд та нар нэг санаатай мөртлөө, олон нийтэд харагдахдаа өөр дүр эсгэдэг” гэх утга бүхий зүйл ярьж, намын хурал дээр эсэргүүцэл илэрхийлэхэд бүгд инээлдсэн. Тэгэхэд Аав хүрч ирээд миний охин ингэж ярьж болдоггүй юм. Ингэж ярьвал алуулдаг юм шүү. Аятайхан байж байгаад 2016 онд нэр дэвшихээ бод” гэж хэлсэн хэмээв.
Тэгвэл П.Анужин улстөрд орохын тулд ийнхүү “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгчөөр ажиллаж, ард түмэнд таалагдах санаа агуулсаар яваа болж таарлаа. Харин түүнийг улс төр рүү дагуулан яваа хүн нь түүний төрсөн эцэг УИХ-ын гишүүн асан Р.Буд ажээ.
Түүнийг Пүрэвдоржийн Анужин гэдэг ч төрсөн эцэг нь Буд. Р.Будын анхын амьдралаас төрсөн ганц охин нь Анужин ажээ. П.Анужин нэгэн ярилцлагадаа “Хувь тавилангийн эрхээр би өөрийн төрсөн эцэгтэйгээ өсч өндийгөөгүй. Хоёр аав минь арван жилийн нэг ангийн хүүхдүүд ш дээ. Ээж маань ч бас нэг анги. Арван жилийн сургуулиа төгсөөд аав маань хойшоо сургуульд явж, ээж эндээ сураад үлдсэн гэдэг. Ээж бид хоёр аавынхаа (Р.Буд.сурв) ээжтэй зургаан жил хамт амьдарсан. Нэг л өдөр ээж маань намайг дагуулаад тэр гэрээс явсан. Энэ үйл явдал ээжийн минь бусдыг бодсон өрөвч, уужуухан сэтгэлийн илрэл байж дээ гэж одоо бодогддог юм. Миний энэ зэрэгтэй яваа нь энэ биеийг бэлэглэсэн аав, намайг хүн болгож төлөвшүүлсэн гэр бүлийн маань халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, хүндлэл хариуцлагын үр дүн гэж би хэлмээр байна…Сонгуульд нэрээ дэвшүүлэх бодол хормын төдий төрж байсангүй” гэж ярьж байжээ.
Тэгвэл энэ бодлоо өөрчилж нэр дэвшихээр болсон уу, эсвэл нэр дэвших хүсэлтэй ч ярилцлагадаа үнэн ээ хэлж чадаагүй юу. Ямартай ч тэрбээр 2016 оны Их хурлын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа юм байна. Улстөрд орж ирэх гэж буй түүнийг олон нийт хэрхэн хүлээж авахыг харах л үлдэж дээ. Аав ээж болон өвөө эмээ нь нь улстөрд хүүхдүүд, үр ач зээ нараа хөтлөн оруулдаг, сүлжээ болтлоо өргөжсөн энэ тогтолцоог П.Анужин ч бас давтах нь. Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд 2013 онд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан юм.
Н.Ганаа
dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
анужинд чиний ялдамхан төрх ухаалаг асуултнаас чинь ухаарал авдаг шүү асуултнаас ухаан авдаг л юм байна
Буд гишүүний хүүхэд гэхэд харин царай нимгэнтэй юм
Залуу насны алдаа гэж