Цооцоогийн Цомнол буюу “Баатар”-уудын фактыг хэн дэлгэв

Гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж чадсан нэвтрүүлэг бол “Hero entertainment”-ын бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны 100 эрхэм” билээ. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон дугаарын бичлэг алдагдаж, сошиал ертөнцөд сенсааци дэгдээгээд байна. Тодруулбал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүний гэргий О.Цолмон нарын тухайн нэвтрүүлэгт ороогүй монтажгүй бичлэг цацагдсан явдал юм.

Үүнтэй холбогдуулж “Hero entertainment”-ынхан өчигдөр мэдэгдэл гаргаад байсан бол өнөөдөр тус газрын захирал, найруулагч Б.Баатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн 50 нэвтрүүлэг явж байгаа. Сайны хажуугаар саар юм мундахгүй юм. Манай архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар бичлэгүүд алдагдсан.

Би үүнийг маш том мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Нарийн зохион байгуулалттай гэж хэлэхийн учир нь энэ бол ганц 2 хүний хийсэн ажил биш, энэ бол маш том бүлэглэлийн хийсэн тусгай ажиллагаа гэдгийг хэлье.

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын болон өөр хэд хэдэн бичлэг алдагдсан. Энэ дүрсээ алдаж хариуцлагагүй байдал гаргасандаа “Hero Entertainmment” студийн өмнөөс Н.Энхбаяр, түүний гэр бүлээс уучлал гуйж байна.” гэв. Дашрамд дурьдахад дээрх бичлэгүүдтэй хамт С.Зоригийн хэрэгт холбогдох баримтат киноны бичлэгүүд алдагдсан гэнэ.

Ямартай ч тус нэвтрүүлгийн гол “баатар”-уудын тухай факт ийнхүү дэлгэгдлээ. Харин хэн гэгч дэлгэснийг бүү мэд. Гэхдээ хойч үедээ энэ цагт үед амьдарч байсан хүмүүсийн түүх, намтарыг үлдээх зорилготой гэгдэх тус нэвтрүүлгийг сонгуультай холбогдуулж бодох нэгэн ч байгаа л байх. Урьд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон дугаартай холбоотойгоор “сонгуулийн захиалгат нэвтрүүлэг байлаа” гэсэн шуугиан дэгдэж байсныг санах биз ээ. Одоо удахгүй болох сонгуультай холбогдуулж хийсэн нам, хүчнүүдийн нэгэн “нүүдэл” энэ бололтой.

g41df564gdf5

Ингээд хэвлэлийн хурлын үеэр “HERO ENTERTAINMENT”-ын зүгээс сэтгүүлчдэд тараасан мэдээг бүрэн эхээр нь хүргэе:

“Hero Entertainment” студиас бэлтгэж, олон нийтэд хүргэдэг “Монгол Тулгатны 100 Эрхэм”, “Чухал 100 сэдэв” болон бусад нэвтрүүлгийн зарим дүрс бичлэг, материал хулгайд алдагдаж, Монгол Улсын Эрүүгийн хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийг зорчсөн ноцгой гэмт үйлдэл гарлаа.

Энэхүү алдагдсан дүрс бичлэг, магериалыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцеөр тарааж байгаад нийт үзэг чдээсээ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэр бүлээс хүлцэл өчье.

Уран бүтээл тууривсан 10 гаруй жилийн хугацаанд манай студид анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд хувь хүний онцлогыг түүхэнд өв болгон үлдээх зорилго бүхий “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийн зөвхөн нэг дугаарыг бэлтгэхийн тулд 20-30 цагийн бичлэг хийгдэж, тухайн хүний онцлогийг бүрэн илэрхийлэн гаргах зорилгоор уран бүтээлийн нарийн арга, технологийг хослуулан хэрэглэдэг юм.

Эдгээр дүрс бичлэг, материалууд нь Улсын Төв архивг шилжүүлж өгөхөөс өмнө энгийн аргаар нэвтрэх боломжгүй өөрийн архивт хадгалагдаж байсан.

Байгууллага, хувь хүний нууцад хамааралтай оюуны өмчөөр хамгаалагдсан дүрс бичлэг, материалыг хулгайлсан асуудлыг хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагаар шалгуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт үйлдлийг илрүүлэхийн төлөө “Hero Entertainment” студи өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийхээ илэрхийлж, та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.

Мэргэжил нэгт Та нартаа нэгэн зүйлийг анхааруулахад:

Олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээр зүтгэж уран бүтээл туурвицгааж байгаа Та бүгдэд энэ мэт зохион байгуулалттай хууль бус үйлдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, цаашид анхаарал болгоомжтой байж, бидний энэ гашуун туршлагаас сургамж аваасай гэж хүсэх байна.

“HERO ENTERTAINMENT” СТУДИ

Эх сурвалж: ФАКТ.мн


URL:

Нэр: dulum Огноо: 14 January 2016

HERO UURUU JUJIG TAVIAD BAIGAA GEDEG NI TODORHOI BAINA DAA…henii zahialgaa eeen … mungutei jujig yum daa

Нэр: Anonymous Огноо: 15 January 2016

uzej bolohgui bhiin

Сэтгэгдэл бичих