Өвөр Монголын малчдын хашаа хороо, байшин сууц, малын саравчийг хөхөө өвлийн хүйтэнд бульдозероор нурааж эхэлжээ

Alshaa-demolition-20160104-4

Өвөр Монголын малчдын хашаа хороо, байшин сууц, малын саравчийг хөхөө өвлийн хүйтэнд бульдозероор нурааж эхэлжээ. Ингэхдээ ямар ч урьдчилсан сануулга өгөөгүй байна.

Ийнхүү өвөг дээдсийнхээ газар дээр малчид мал маллах эрхгүй болж, Хятадын уул уурхай болон хотжуулах адал балмад довтолгоонд сүйрч байна. Энэ нь монголчуудын уламжлал соёл, малчин ахуйд халдаж мөхөөн сөнөөх бодлого юм.

Мөн дөнгөж ганцхан сарын өмнө буюу 12 сарын 17 -нд Эзнээ хошууны 100 гаруй малчид морь тэмээгээ унан эсэргүүцлийн жагсаал хийсэн ч, малчдын эрх ашгийг уландаа гишгэн бэлчээр нутгийг нь булаан эзэлсэн байна.

“Энэ бол бидний өвөг дээдсийн газар юм. Бид өөрсдийн газар нутаг дээр амьдрах бүрэн эрхтэй ” хэмээн өвөр монголчууд маань тэмцсээр байгаа тухай Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвөөс мэдээлжээ.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж уншина уу.http://www.smhric.org/index.htm

 


URL:

Сэтгэгдэл бичих