ЖИРГЭЭ: Мобикомд маш их уур хүрэв
Мобикомд маш их уур хүрэв
Мобиком гэдэг бол зүгээр шулаач. Бас дахин шулаач…..Ялангуяа дараа төлбөрт дугаарууд бол зүгээр мөнгө хүүлэгч юм…Би уул нь үнэнч байж 990 той дугаарыг оюутаны 2-р курсээс эхэлж олон жил тууштай барьсан … Маш үнэнч хэрэглэгч нь юм. Эргээд бодоход утасны ямарч урамшуулалгүй төлбөрт ямарч их мөнгө өгсийн….Энэ он жилүүдэд моби надад ямар урамшуулал өгсөн бэ. төрсөн өдрөөрөө сүлжээндээ 30 минут үнэгүй ярих эрх л өгдөгдөө жилд. хаха..аан тийн бас 20-ноос өмнө төлбөл төлбөрийн 5 хувь хөнгөлнө хаха..
Инээдтэй… Өөр юу ч байхгүй. Төлбөр тэгээд л заримдаа замбараггүй гардаг. Их ярихаар албаар минут нэмдэг байх. ЭНэ талаар хэдэн жилийн өмнө олон хүмүүс эсэргүүцэл гаргаж жагсаж, очиж маргалдаж байсанг та бүхэн санаж байгаа байх… Тэгээд хүмүүс маргаад очихоор яг 50 минут нэмсэн 100 минутын төлбөр нэмсэнг ялгах үнэндээ хэцүү….3G нтр бол зүгээр асар их мөнгө хүүлнэ. Хянах боломжгүй…
Миний дараа төлбөрт дугаарын 8-р сарын төлбөр 62,250 төгрөг гарсан. Харин 9 сар чуу эхлээд байж байтал орох ярианы эрх тань хаагдлаа гэдийн байна.Тэгээд яагаад сарын эхэнд эрх хаагдаваа гээд уур хүрээд дугаарынхаа төлбөрийг төлөхгүй байж байгаад 10 сарын эхээр очлоо. Төлбөр 90,000 болсон байна.
Яагаад гэсэн чинь ашиглаагүй 9 сарын төлбөр суурь хураамжийн эрхийн минут нь дуусаагүй байхад 30,000 төгрөг гарсан байдын. тэгээд бас болоогүй 10 сарын эхний долоо хоногийн төлбөр гэж 8000 төгрөг бас нэмсэн ингээд би бараг 100,000 төгрөг зүгээр шахуу өгч төлсөн гэсэн үг.. Арай л байгаа биз.. маргаад заргалдаад үнэндээ нэмэргүйн байналээ…моби чинь гадаад эзэдтэй шүү дээ. Ямар их мөнгө тэдний карманд орж байгааг төсөөлдөө. Жишээ нь сая хэрэглэгчтэй. Бүх хүн өдөрт хамгийн ихдээ 10,000 хамгийн багадаа 100 нэгж үрэе гэж бодое. Дундажаар 1000 нэгж гээд авая. Энэ бол маш бага тоо шүү. Тэгэхэд л шууд өдөрт 1 тэрбум төгрөг ашиг болж орж байна. Сард 30 тэр бум энүүхэнд.
Арай л их тоо байгаа биз…Яг үнэндээ нэгжний зардал гэж байдаггүй. Нэгж бол ямарч зардалгүй хий хоосон зүйл зүгээр л үйл ажиллагааны зардал утасны компанинд гардаг юм… Энэ бол асар их ашиг олох боломж гэсэн үг…Мөн зүгээр тоо бичээд гаргасан 9911 тэй дугаар 7 саяаас 100 сая хүрч байна. Зүгээр л тоонд бид ийм их мөнгө төлж байна шүү дээ… ЭНэ бол гадны мөлжлөг юм….Мобиг ер нь бүгд хаях хэрэгтэйдээ…Үндэсний жимобайл нтрээ бүгд дэмжээд бариад эхэлбэл моби дороо л унанашдээ уул нь…Арай л даварцан эд нар яадын гэцэн байртай байнадаа…хандыг нь хага дарах хэрэгтэй Монголчуудаа гэж уриалья…
Эцэст нь 990-той дугаараа би барихаа больж байгаа гээд бүх танилууддаа албан ёсоор хэлэе…
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
угийн шал луйварчин шүү дээ. саяхан зөвхөн таньд 5GB дата бэлэглэлээ гээд мсж ирлээ. баярлаад 2222 луу залгаад асуухалаа тэгсэн урдаас зөвхөн 4G сүлжээнд ашиглана та 4Ж дэмжидэг утастай юу гэхээр нь тийм гэлээ. Тэгсэн харин Дарханд 4Ж сүлжээ ороогүй гэж байна. гэж авдгийм ямар хүнд ямар бэлэг өгөхөө бас мэдээд байгаамаа муу луйварчид