“Орчлон 2” цэцэрлэгийн усан бассейнд унасан хүү нас баржээ
Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд өнгөрсөн сарын 22-нд дөрвөн настай хүүхэд унаж осолдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хүү живсний улмаас биеийнх нь байдал хүнд Эх нялхасын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад энэ сарын 6-нд нас барсан байна. Учир нь хүү усанд живж удаан байсны улмаас түүний тархи нь үхжсэн байсан гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Манай сурвалжлах баг хэрэг гарсны маргааш мэдээллийн мөрөөр тус цэцэрлэгт очиход, хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй байх үүрэг авсан хамгаалагч нар үүдэнд нь зогсоосон байдаг. Энэ хэргийн талаар “Мэдээлэл өгөх боломжгүй” гээд халгаахгүй байсан юм.
О.Сайхан
zaluu.com
URL: