Булган аймагт 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Булган аймгийн Могод сумын төвөөс урд зүгт 33 км-ийн зайд “Түлээ уул” гэдэг газар өчигдөр 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоогоор нэг минут орчим, дуу чимээтэй болж өнгөрсөн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй гэнэ. Дашрамд сонирхуулахад, Энэ сарын 8-нд Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км-т өчигдөр өглөө 05:29 цагт 3,8 магнитутын газар хөдлөлт болсон юм.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих