Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

        2016 оны 01 дүгээр сарын 10-ны 20 цагаас 01 дүгээр сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 23-25  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    
12,13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих