Хиймлээр үнээ өсгөсөн дэлгүүрүүдэд арга хэмжээ авна

Энэ сарын 1-нээс НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор дэлгүүрүүд хиймлээр үнээ өсгөж байна гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж иргэд бухимдлаа илэрхийлээд байгаа.

Хэрэв та тухайн иргэн болон аж ахуй нэгжийг хиймлээр үнээ өсгөсөн байна гэж үзвэл Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд өргөдөл гомдлоо гаргах эсвэл, 1800-1288 утсанд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр зохих журмын дагуу холбогдох байгууллагаар дамжуулан арга хэмжээ авах юм байна. Учир нь, Бидний худалдан авч байгаа бүх бараанд НӨАТ-ын үнэ шингэчихсэн байдаг. Тиймээс баримтыг үнэ нэмэхгүйгээр олгох ёстой.

Гэтэл зарим аж ахуй нэгж болон хувь иргэн хиймэл үнэ зохиож иргэдийг төөрөгдүүлж байгаа аж. Мөн зарим дэлгүүр лангуун дээр тавьсан барааны үнэд НӨАТ-аа оруулахгүй бичиж, тухайн бараа нь бусад дэлгүүрээс хямд гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлдэг байна. Гэтэл иргэд тухайн барааг нь аваад кассанд бичүүлэх үед НӨАТ-ыг нэмж бичдэг аж. Мөн зарим бараагаа хямдарсан мэтээр худал үнэ бичиж иргэдийг хуурах асуудал ч үүсдэг аж. Энэ нь Хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд иргэнд 250 мянга, аж ахуйн нэгжид 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах тухай НӨАТ-ын хуулинд зүйлчилсэн байдаг юм байна.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих