Настай эмэгтэйг бүлэглэн дээрэмджээ
Өнөөгийн нийгэмд ухамсар, хүн чанар гэдэг зүйл үгүй болж зөвхөн бэлэнчлэх сэтгэлгээ газар авсан нь туйлын харамсалтай. Энэ нь өсвөр насныхан болон залуучуудыг гэмт хэрэг үйлдэх болсон нэгэн шалтгаан биз ээ.
Өчигдөр гэхэд хөгшин эмэгтэйг гурван залуу бүлэглэн дээрмдсэн хэрэг гарчээ. Учрыг тодруулваас эл хэрэг энэ сарын 7-нд 22:00 цагийн орчимд болсон бөгөөд гэмт этгээдүүдийг хайж байгаа юм байна. Халдлагад өртсөн настны гэрийхэн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж цахим хуудаснаа бичлэгийг тараасан бөгөөд харсан хүмүүсийг 88084113 гэсэн дугаарт мэдээлэл өгөхийг хүссэн байна. Настай эмэгтэйн биед багагүй гэмтэл учирсан талаар ойрын эх сурвалж хэлсэн байна.
URL: