Өршөөлөөр суллагдсан этгээд хүчингийн хэрэг үйлдэж, эд зүйлс хулгайлжээ

Өршөөлийн тухай хуулиар суллагдсан иргэн Ганзориг гэгч этгээд дахин гэмт хэрэг хийжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 3-4-нд шилжих шөнө бусдыг хүчирхийлж, эд зүйлсийг нь дээрэмдээд зугтаажээ.

Тэрбээр хэрэг гардаг шөнө Баянзүрх дүүргийн 18 хороонд байрлах орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух айлын тагтаар дамжин орж, хохирогч бүсгүйд хутга тулган айлган сүрдүүлэн хүчирхийлэн, гэрт байсан эд зүйлсийг нь дээрэмджээ.

Сэжигтэн Ганзориг өмнө нь хулгайн болон бусдыг хүчирхийлсэн гэх хэрэгт шүүхээс ял шийтгүүлж, өнгөрсөн оны 11 дүгээр сард Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагджээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж, сэжигтэн этгээд болох Ганзоригийг эрэн сурвалжилж байна.

О.Сайхан


URL:

Нэр: Zochin Огноо: 10 January 2016

Bukh nasaar ni shorond ni suulga muu khuuriig

Сэтгэгдэл бичих