Харь гариг руу хүн илгээх туршилтад АНУ, ОХУ-ын сансрын нисгэгчид оролцоно

astronaut_700x700Олон улсын сансрын станцад ажиллах ээлжит 47 дахь экспедицэд багтсан сансрын нисгэгчид бусад гариг болон солир руу аялан эх гаригтаа эсэн мэнд ирэхийг судлах өргөн цар хүрээтэй туршилтад оролцох тухай ОХУ, АНУ-ын эрдэмтэд “НАСА”-гийн Хьюстон дахь Нислэг удирдах төвд болсон хамтарсан хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Сансрын багийн ахлагч А.Овчинин ярихдаа, “Бидний гол зорилт бол сансарт удаан хугацаагаар байх нь хүний биед ямар нөлөө үзүүлэхийг судлах явдал. Туршилтуудын үр дүнг цуглуулан эрдэмтэд сансрын нисгэгчдийг гариг хоорондын нислэгт бэлтгэх аргачлалыг гаргаж авах юм” гэсэн байна.

Багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын А.Овчинин, О.Скрипочка, АНУ-ын Ж.Вильямс нар багтжээ. Сансрын нисгэгчдийг Олон улсын сансрын станц руу илгээх “Союз-ТМА-20М“ пуужинг ирэх гуравдугаар сарын 19-нд Байконураас хөөргөхөөр төлөвлөсөн аж.

Б.Сансар

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих