Ажилчны гудамжны замын хөдөлгөөнийг хаана

Ажилчны гудамжны 3.5 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжлэн явагдаж байна.

Гурвалжингийн гүүрнээс Дунд голын гүүр хүртэлх 600 м замын баруун урсгалд хучилт хийж энэ сарын 25-ны өглөө нээсэн бол одоогийн байдлаар зүүн урсгалыг хааж зам барилгын ажил гүйцэтгэж байгаа юм. 10 сарын 01-02-ны бямба, ням гарагт уг хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж хучилт хийнэ.

Харин ТЭЦ-4-ийн урдуурх 6.4 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Сонсголонгийн уулзвараас зүүн тийш 3.9 км замын хучилтын ажил дууссан. Үргэлжлүүлэн 1.2 км замын хучилтыг гүйцэтгэхээр бэлтгэл ажил хийж байна.

Ирэх долоо хоногийн лхагва гариг буюу 10 сарын 05-нд уг замын нийт уртад хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах төлөвлөгөөтэй. Уг 1.2 км замын хэсэгт түр зам гаргах боломжгүй учраас ийнхүү замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж зам барилгын ажлыг гүйцэтгэх юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих