Газрын тосны үнэ буурав
Дэлхийн зах зээлд брент маркийн газрын тосны үнэ 33 ам.доллараас буурчээ. Энэ нь 2004 оноос хойшхи хамгийн доогуур үзүүлэлт аж. Эрчим хүчний түүхий эдийн үнэ ийнхүү буурсан нь Хятадын зах зээл дэх нөхцөл байдал, АНУ дахь газрын тосны нөөц нэмэгдсэнтэй холбоотой.
Өмнө нь Хятадын эрх баригчид ам.доллартай харьцах юанийн ханшийг 0.51 хувиар буруулсан билээ. Үүний дараа нэг ам.доллар 6,5646 юаньтай тэнцэх болсон аж.
Мөн АНУ-ын Эрчим хүчний яамнаас тус улс дахь бензиний нөөц энэ сарын1-ний өдийн өмнөх долоо хоногийн хугацаанд бензиний нөөц 10.6 сая баррелиар нэмэгдсэн тухай мэдээлсэн байна. Харин шинжээчид нөөцийн хэмжээ 1.8 сая нэмэгдэнэ хэмээн тооцож байжээ.
Д.Болд
URL: