О.Амгаланбаатар: Бүх зүйл тавилттай жүжиг байсан

Загвар өмсөгч О.Амгаланбаатар “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн “Содура” кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэднэ.

Түүнийг ааш зангийн хувьд биеэ тоосон их зан гаргаад байхгүй, өөрийнхөөрөө л байдаг гэж ойр дотныхон нь ярьдаг. Тэрбээр реалити шоуны үеэр жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй муудалцаж нэлээд шуугиан тарьж, олны дургүйцлийг хүргээд авсан.

Тэгвэл энэ талаар жүжигчин залуу маань анх удаагаа ам нээж “Зохиол шүү дээ. Бүх зүйл тавилттай. Түүнээс биш би тэгж эмэгтэй хүнтэй муудалцаад л, уйлуулаад л байдаг хүн биш. Шоуны хандалт, үзэгчдийг татах гэсэн оролдлого л байх. Гадаадын реалити шоунууд ч гэсэн тийм л байдаг.

Яах вэ Шүүдэрээ бид хоёрын хооронд зөрчил байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр нь уйлаан майлаан болох хэмжээнийх байгаагүй. Шоу болдгоороо болоод л дууссан. Харин үүнээс болж би л элдвээр хэлүүллээ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих