Ганцаардмал чоно сvрэглэхийн цагт

М.Энхсайхан АН-аас хєєгдсєнийхєє дараа байгуулсан VШН /Vндэсний шинэ нам/-ын нэрийг МVАН /Монгол vндэсний ардчилсан нам/ болгож буйгаа зарлаад удаагvй байна.

Улмаар Н.Энхбаярын МАХН-тай эвсэн ирэх жилийн сонгуульд оролцох гэнэ. Улстєрийн нэн шинэ vеийн тvvхэнд М.Энхсайханы байгуулсан эвслийн тоо олдсон уу гэхээс цєєдєєгvй. Эвсэл бур их улстєрийн амар амгаланг эвдэж, тvм буман бужигнаан vvсгэж ирсэн тvvх ч халуухнаараа байна. М.Энхсайхан юуны учир VШН-аа МVАН болгов, хэний эсрэг хvчээ нийлvvлэхээр Н.Энхбаяртай хамтрах санал тавив. Vvнийг тодруулахын тулд эртний тvvх сєхєх хэрэгтэй юм. Ц.Нямдорж нэгэнтээ “Ер нь энэ “Э”-гvvдийн хєлд 1996 оноос хойш намууд нь ч, улстєр нь ч чирэгдсэнийг хэлэх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Эдгээр “Э” нарын нэг нь М.Энхсайхан. Тvvний анх улстєрд орж ирсэн тvvх 1990-ээд оны эхээр байгуулагдаж, тухайн vедээ парламентад хvч тvрэн орж ирсэн МVАН-тай салшгvй холбоотой. Энэ утгаараа тvvний улстєрийн хамтрагч, vйлс зорилго нэгт нєхєд нь єнєєдрийн АН-ынхан байлаа. Ирээдvйн хамтран зvтгэгчээрээ зарлаад буй Н.Энхбаяр харин ямагт тvvний “дайсан” байжээ.

Энэ бvхнийг тодруулахын тулд бяцхан тvvх сєхєх хэрэгтэй юм. Энэ тvvх М.Энхсайхан, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын тухай болон сонгууль бvрийн ємнє байгуулагддаг эвслийн талаархи баримтуудыг эргэн нэг сануулна. Ерєєс М.Энхсайханы дэглэлтээр найруулсан vйл явдал бvхэн хэн нэгнээс єс хонзон авах зорилгод чиглэж, эргээд тvvндээ єєрєє ороогдон унасаар иржээ. Харин Н.Энхбаяр сvvлд МАХН нэртэй нам байгуулсан нь М.Энхсайханы ємнєх арга барилыг ашигласан хэрэг байлаа. Хамгийн сvvлд М.Энхсайхан намаа МVАН болгосон нь ч эргээд Н.Энхбаяртай барьцсан хэрэг юм. Тэрбээр “Н.Энхбаяр МАХН нэртэй нам байгуулж байхад би МVАН-ыг байгуулах ёстой” гэж бодсон бололтой.

Ардчиллын анхны жилvvдэд олон намын тогтолцооны шанг татсан МоАН /Монголын ардчилсан нам/, МVДН /Монголын vндэсний дэвшлийн нам/, БНН /Бvгд найрамдах нам/, МСМН /Монголын сэргэн мандлын нам/-ууд нэгдэн нийлж, МVАН-ыг 1994 онд байгуулсан байдаг. Тухайн vед УИХ-ын гишvvн асан Ц.Элбэгдорж улсын нууцтай холбогдох хэргээр шалгагдаж, парламентаас татагдсаныхаа дараахан дээрх намуудыг нэгтгэн, анхны даргаар нь сонгогдсон тvvхтэй. Тэр нэгдэлд М.Энхсайхан Ерєнхий сайд асан Д.Бямбасvрэн нарын хамт МСМН-аас ирж нэгджээ. Тэрбээр бvр ємнє нь буюу 1990-ээд оны эхээр МАХН-ыг шинэчлэх 15 эрдэмтний багт орж ажиллаж байсан гэдэг ба нэг хэсэг бууриа олохгvй явсаар тус намд элсээд байв. Шинэхэн байгуулагдсан МVАН 1996 оны сонгуульд МСДН-тай эвсэж орсон.

гэсэн vг. Гэхдээ мэдээж vvгээр М.Энхсайханыг гvтгэж болохгvй нь тодорхой. Хамгийн дурдууштай баримт бол хожим 2003 онд Н.Энхбаяр Ерєнхий сайд байхдаа М.Энхсайханыг далдуур сэжиглэж, тиим ч учраас Д.Энхбатыг Францаас баривчилж авчирсан гэдэг билээ. Д.Энхбат нь М.Энхсайхантай найз нєхдийн харилцаатай зарим нэг эрvvгийн элементvvдтэй холбоотой гэх мэдээлэл ийнхvv дам дамаа сэжиглэх шалтгаан болжээ. Н.Энхбаяр нэг удаа М.Энхсайханыг огцруулсан, дараагийн удаа ноцтой аллагад сэжиглэсэн нь тэдний хооронд хэзээ ч эвлэрэшгvй “дайсагналцал” бий болгоод байв. М.Энхсайхан нь Н.Энхбаярыгаа авлигын загалмайлсан эцгээр чухам энэ vед єргємжилсєн юм. Энэ мэт олон шалтгааны улмаас эл хоёр “Э”-г ємнєх цаг хугацаанд “дайсан” байсан хэмээн хэлэхээс аргагvй.

Засгийн эрхэнд байхдаа эв зvйгээ олж чадаагvй “ардчилсан” хvчний гэх намууд 2000 оны сонгуульд тус тусдаа орлоо. “Эвгvй байхдаа хvчгvй”-н жамаар ёстой л далаараа цэвэр тавиулж, МVАН-аас Ж.Наранцацралт ганцаараа УИХ-ын гишvvн болов. Мєн оныхоо арванхоёрдугаар сард МVАН, МСДН, МоАН, МУНН-ын нэг жигvvр, Монголын шашинтны ардчилсан нам /МШАН/-ууд нэгдэж Ардчилсан намыг байгууллаа. Тус намын анхны даргаар сонгогдох гэсэн М.Энхсайханы хусэл бvтэлгуйтэж, олонхи Д.Дорлигжавыг сонгосон байдаг. М.Энхсайхан ч мєчєєгєє єгєлгvй, хор найруулж явсаар 2003 онд санасандаа хvрч, намын дарга боллоо. Ингээд дахиад л намаа єєр бусадтай эвсvvлэх ажиллагаанд оров. Энэ удаа “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Эх орон” намтай эвслийн гэрээнд гарын vсэг зурж, ИЗН-ыг ч татан оролцуулав. Тэгэхдээ цагтаа АН-ын нэг салаа мєчир байсан ИЗН-ынхныг “Эрэл”-ээс дутуу vнэлснээрээ алдаа хийсэн гэлцдэг билээ. Нэг компанийн намтай эвсэж, дээр нь намынхаа лидерvvдэд бус Б.Эрдэнэбатын дагалдагчдад олон тойрог хуваарилсан нь 2004 оны ээлжит сонгуульд ялалт авчирч чадсангvй. Сонгуулийн дvн гарахад тухайн vеийн МАХН-тай ойролцоо суудал авсан учир дахиад л эвслийн Засгийн газар байгуулагдлаа. Арай олон суудал авснаараа эвслээс Ерєнхий сайдыг томилох ёстой. Гэвч нам, эвслийн аль нь ч М.Энхсайханыг хvлээж авсангvй учир гадаадад зугаалж яваад ирээд “Нvvх, vлдэхээ” шийдэж чадаагvй явсан Ц.Элбэгдоржийг засгийн тэргvvн болгочихов. Сонгуульд бараг оролцоогvй, нэр дэвшээ ч vгvй хvнийг єєрийнх нь суух ёстой суудалд тавьчихаар гомдож, єширхєхєєс ч яахав.

Тиймээс нэн удалгvй М.Энхсайхан эвслээ задлав. Намын даргын суудлаа ч булаалгаж, АН нэг хэсэг Р.Гончигдорж, М.Энхсайхан хэмээх хоёр даргатай, хоёр тамгатай болсныг олон нийт мартаагvй байх. АН УИХ-д бvлэг ч vгvй болж, зєвлєл байгуулж, “бvдvvн” бvлэг хэмээх албан бус нэрийн дор МАХН-ын бvлэгт хvртэл элсэж, хєгєє чирсэн хэрэг явдлын эхийг хатгасан нь чухам М.Энхсайхан л байлаа. 2006 он дєнгєж гараад Ц.Элбэгдоржийн Засгийн газар унаж, шинээр байгуулагдсан засагт М.Энхсайхан Шадар сайд болов. Засгийг огцруулах ажиллагаанд идэвхийлэн оролцсоны учир ийнхvv албан тушаалаар шагнуулсан хэрэг.

Гэхдээ єдий хvртэл унаж, босож ирсэн АН-аас vvрд хєєгдсєн юм. 2000 оны сvvлээр АН нэгдэхэд МVАН хэмээх нэр улстєрийн намуудын бvртгэлээс хасагдсан бол 2006 онд М.Энхсайханы нэр АН-ын гишvvдийн нэрсийн жагсаалтаас ийнхvv хасагдлаа. Дараа нь єєрийг нь даган баясагч хэсэг нєхдийн хамт VШН хэмээх нам байгуулсан ч “шинэ” тодотголтой таван жилийн замналд нь тэр гээд хэлчихээр гавьяа байсангvй. Тиймээс Н.Энхбаяр МАХН-ыг байгуулснаас жишээ авч намынхаа нэрийг МVАН болгохоо зарлаад байна.

Тvvний єнгєрсєн жилvvдийн улстєрийн замнал дандаа єшєє авах зорилгод чиглэж байсныг дээр єгvvлснээс анзаарсан байх. Энэ удаа ч єєрийг нь хєєсєн АН-ынхнаас єшєє авахаар ард тvмний тархинд хоногшсон МVАН хэмээх нэрийг авч, нэгэн цагт “дайсагнаж” явсан Н.Энхбаяртайгаа нэгдлээ. М.Энхсайханы єс хонзон євєрлєж хийсэн бvхэн нь эргээд єєрийг нь татаж унагаад байсан нь ч дээр єгvvлснээс тодорхой харагдана.

Бас байгуулсан эвсэл бvхэн нь бvтэлгvйтэж, уршигт нь Засгийн газрууд ээлжлэн огцорч, улстєр, нийгмийн амьдралд хар сvvдэр тусгасаар байлаа. М.Энхсайхан саяхан Н.Энхбаярын МАХН-тай эвсэх тапаархи хэвлэлийн бага хурал дээр “Эвсэл их чухал боловч эргэж задраад хэрvvл болж байсан гашуун туршлага бий. Монголчууд єєрсдийгєє чонотой зvйрлэх дуртай. Чоно бол ангаа барихын тулд сvрэглэдэг ч дараа нь бие биеэ барьж идэх шахам булаацалддаг. Бид чоно шиг баймааргvй байна. Хvн шиг баймаар байна” гэжээ. Vнэхээр vvнээс хойш л хvн байхаар шийдсэн бол сайн л хэрэг. Гэвч М.Энхсайханы улстєрийн тvvхэнд хvн шиг байсан тvvх бараг л байхгvй байна. Эвсэл байгуулаад л, барьсан ангаа булаалдаж хэмлэлдэх чоно лугаа аашилж ирсэн нэгэн нэгдлээс сугарч гарсан л хvн. Гол нь єєрєє тэрхvv ангаа булаалдах чонын сvргийн манлайд явж ирсэн байх юм. Тиймээс ч тvvнийг Монголын улстєрд ганцаардмал чоно гэдэг билээ. Харин энэ удаа сvрэглэхээр Н.Энхбаяртай нэгдэв бололтой.

Т.Бvдээхvv


URL:

Сэтгэгдэл бичих