Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшилжээ
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хууль зөрчсэн гэх маргааныг эцэслэн шийдвэрлэх байсан. Гэсэн ч тус асуудалд нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн 21 хоногоор хойшлуулсан байна.
УИХ-аар баталсан Шүүх байгуулах тухай хуульд тусгасан заалт нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж байна гэж Цэц анх дүгнэсэн. Уг дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн ч Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан.
Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээд хүлээн авч шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн цэцийг асуудлыг Их суудлын хуралдаанаар хэлэлцэж эцэслэн батлах шаардлага гарсан юм.
Д.ЖАРГАЛ
URL: